Шөнө нойр дутуу хоносноос болоод маргааш өдөр нь хэт их сэтгэл хөдлөлтэй болох, түгших, ямар нэгэн зүйлээс айх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан л биз дээ? Тэгвэл энэ нь хэвийн гэнэ. Өөрөөр хэлбэл хүн нэг л шөнө нойргүй хоноход маргааш өдөр нь тухайн хүний сэтгэл түгших айдас илт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгддэг гэдгийг Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн судлаачид баталжээ.
Судлаачдын багийнхан бие махбодын хувьд эрүүл чийрэг 18 залууг энэхүү судалгаандаа хамруулсан байна. Судалгааны эхний шөнө оролцогчдийг хангалттай хугацаанд унтуулсан бол хоёр дахь шөнө нь огт унтуулаагүй аж. Мөн оролцогчдод хоёр өдрийн турш сэтгэл хөдөлгөм бичлэгүүд үзүүлж байв.
Ингээд оролцогчдын тархины зургийг аван шинжилгээ хийхэд маш гайхалтай үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл нойргүй хоносон өдрүүдэд судалгаанд оролцогчдийн сэтгэл түгших айдас нойроо хангалттай авсан өдрүүдтэй харьцуулахад 30 хувиар илүү байсан аж.
СЭТГЭЛ ТҮГШИХ АЙДАС ГЭЖ ЮУ ВЭ?
Сэтгэл түгших эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг бол тун удахгүй болох гэж буй зүйлээс айж, түгших эмгэг юм. Мэдээж хичээлийн эхний өдөр, ажлын ярилцлагад орох, илтгэл тавихын өмнө сэтгэл түгших айдас хүн бүрд мэдрэгддэг шүү дээ. Хэрэв мэдрэх ёстой хэмжээнээс илүү ихээр мэдэрч, сандрах ёсгүй зүйл дээр ч сандарч, мөн энэ нөхцөл байдал тодорхой хугацааны туршид үргэлжилж байгаа бол мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй.
СЭТГЭЛ ТҮГШИХ АЙДСЫН ЗАРИМ ТӨРЛҮҮД
Сандрах эмгэг /Panic Disorder/: Сандрах эмгэгтэй хүмүүст илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдгүүд бол ямар ч аюул тулгараагүй байхад маш их айдас түгшүүр мэдрэгдэх, зүрх хүчтэй цохилох, амьсгаа давчдах, хөлрөх зэрэг юм.
Фобиа /Phobia/: Phobia нь дотроо маш олон төрөл байдаг. Үүнийг тодорхой нэг нөхцөл байдал эсвэл объектоос айх айдас гэж тодорхойлох нь бий. Бидний хамгийн сайн мэдэхээр, Trypophobia - олон жижиг нүхтэй зүйлээс эвгүйцэх, Acrophobia - Өндрөөс айх, Claustrophobia - Давчуу газраас айх, Entomophobia - Шавжнаас айх айдас гэх мэт.
Нийгмээс айх эмгэг /Social Anxiety Disorder/: Олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөхөөс айх эмгэг. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс бусад хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодож, хэлж байгаа бол гэдэгт үргэлж санаа зовниж байдаг тул шинэ хүмүүстэй танилцах, яриа өрнүүлэх зэргээс үргэлж эмээдэг.
Улигт бодлын эмгэг /Obsessive Compulsive Disorder/: OCD нь сэтгэцийн хамгийн түгээмэл 10 эмгэгийн нэгт тооцогддог. Мэргэжилтнүүд OCD-тэй хүмүүсийг дотор нь 5 ангилах нь бий. Тухайлбал:
Анхаар: Дээр дурдсан эмгэгүүдийн аль нэг шинж тэмдэг нь танд илэрсэн л бол та өөрийгөө энэ эмгэгээр өвдсөн юм байна гэж эндүүрч болохгүй. Гэвч тоохгүй өнгөрч ч бас болохгүй шүү. Хэрэв танд бие даан шийдвэрлэх боломжгүй, найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэлж ярилцах боломжгүй асуудал тулгарсан бол тухайн асуудлаа дэлгэрэнгүй бичээд манай yolo@mongolcontent.mn хаяг руу илгээгээрэй. Бид танд Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн мэргэжлийн сэтгэл судлаачдын зөвлөгөөг хүргэхэд хэзээд бэлэн байх болно.
Өмнө хэлсэнчлэн дутуу нойртой хонох нь түгших айдсыг 30 хувиар нэмэгдүүлдгээр ч зогсохгүй бие махбодын хувьд жин нэмэх, дархлаа сулруулах, ой санамж муудах зэрэг олон сөрөг үр дагаврыг авчирдаг. Тиймээс та амин дэм бүхий эрүүл хоол хүнс хэрэглэж, өдөр дунджаар 8 цаг унтаж хэвшээрэй.
Эх сурвалж: Healthline, Cosmopolitian, Science for Students
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх