Өнөөдөр буюу 5-р сарын 5-нд, IUагентлаг EDAM Entertainment мэдэгдэхдээ:
“Хүүхдийн баярыг тохиолдуулан IU өөрийн фэнклуб болох "IUaena" нэрийн дор нийт 150 сая воны хандив өргөлөө,” хэмээн мэдэгдсэн байна.
Тус хандив нь өсвөр үеийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдрах орчныг сайжруулахад зориулагджээ.
IU 2008 онд уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш, төрсөн өдөр, дебютийн ой, шинэ жил зэрэг утга учиртай өдөр бүрт тогтмол хандив өргөдөг бөгөөд бүгдийг нь “IUaena” нэрийн дор хийдэг.
2019 онд тэрээр Forbes Asia-ийн “Филантропийн баатрууд” жагсаалтад хамгийн залуу хүнээр нэрлэгдэж байжээ. /Филантроп гэдэг нь нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хөрөнгө, цаг зав, нөөцөө зориулдаг хүн гэсэн утгатай. /
Хамгийн сүүлд, 2025 оны 3-р сард IU нь Гёнсан аймагт болсон ойн түймрийн хохирол арилгахад болон гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг сайжруулахад зориулж 200 сая вон хандивласан билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!