Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, амьжиргааны түвшин доогуур, Ерөнхий боловсролын сургуулийн 9,10-р ангийн англи хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэн шинийг эрэлхийлж бүтээлч арга барилд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 2 жилийн тэтгэлэгт хөтөлбөр.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
• Ерөнхий боловсролын сургуулийн 9,10-р ангийн сурагч
• Хөтөлбөрт материал гаргах үедээ 13 нас хүрсэн
• Сурлага сайтай, англи хэлний зохих мэдлэгтэй
• Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй
• 2 жилийн хугацаанд тасралтгүй хөтөлбөрт оролцох боломжтой байх
Шаардлага хангаж буй сурагчид өргөдлийн маягтыг пэйж хуудаснаас болон Монголын 4-Н Хүүхэд Залуучуудын байгууллагас биечлэн ирж авч дараах материалуудын хамт 2017 оны 9-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө хүлээлгэн өгнө.
Хөтөлбөрт оролцогчид эхний шатанд дараах материалыг бүрдүүлнэ:
1. Өргөдлийн маягт /ЭНД дарж татаж авах эсвэл биечлэн ирж авна/
2. Суурь боловсролын гэрчилгээний хуулбар ( өмнөх жилийн голч дүнгийн хуулбар)
3. Төрсний гэрчилгээний хуулбар
4. Цээж зураг - 1% /сүүлийн 6 сард авахуулсан 3*4 /
5. Ангийн багш болон Англи хэлний багшийн тодорхойлох захидал (Монгол хэлээр загварын маягт бөглөнө)
6. Өрхийн орлого нотлох баримтууд
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Хамт амьдардаг асран хамгаалагч нарын ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг бол тодорхойлолт, дэвтрийн хуулбар
7. Дараах сэдвээр Эссе бичнэ. (Монгол хэлээр үгийн тоо 500-аас хэтрэхгүй)
1. Яагаад би Аксесс хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
Шалгаруулалт:
1. Эхний шатны шалгаруулалт: Сурагчдын өргөдөл бүрдүүлсэн бичиг баримтууд дээр үндэслэн сонгох бөгөөд зөвхөн дараагийн шатанд тэнцсэн сурагчидтай утсаар холбогдоно
2. Англи хэлний тест: Эхний шатанд тэнцсэн сурагчид Англи хэлний бичгийн тестийг өгч дүнгийн үзүүлэлтээр тэнцсэн сурагчидтай утсаар холбогдож ярилцлаганд урина.
3. Ярилцлага: Англи хэлний тестийн шалгалтанд тэнцсэн сурагчид ярилцлага өгөх бөгөөд энэхүү ярилцлагын дүнгээр хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна.
Жич: Хэрэв сурагчийн бүрдүүлсэн бичиг баримтаас аль нэг нь дутуу, хугацаа хоцорсон тохиолдолд шалгаруулалтаас автоматаар хасагдахыг анхааруулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!