Дэлхийн хамгийн их хүлээлт үүсгэсэн видео тоглоомуудын нэг болох “Grand Theft Auto VI” буюу GTA VI 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийж, зарим улс оронд тоглох боломжтой боллоо.
Тоглоомын нээлт дэлхий даяар нэгэн зэрэг бус, улс орнуудын цагийн бүсийн дагуу үе шаттай ийнхүү эхэлж байна. Шинэ Зеландын тоглогчид хамгийн түрүүнд нэвтэрсэн орнуудын нэг болжээ.
“Rockstar Games”-ийн шинэ бүтээл GTA VI нь PlayStation 5 болон Xbox Series X|S төхөөрөмжид зориулагдсан юм. Харин компьютер буюу PC хувилбарын нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Шинэ Зеландад тоглогчид тоглоомыг нээж, Vice City хэмээх зохиомол хотод адал явдлаа эхлүүлсэн байна. Тус тоглоомын үйл явдал Флорида мужаас сэдэвлэсэн зохиомол Леонида мужид өрнөх бөгөөд Жейсон, Люсиа хэмээх хоёр гол дүрийн түүхийг өгүүлнэ.
GTA VI нь 2013 онд худалдаанд гарсан GTA V-ийн дараах цувралын шинэ анги юм. Ийнхүү тоглогчид 13 жилийн дараа цувралын шинэ бүтээлтэй танилцаж байна.
Эх сурвалж: Associated Press


124











