Энэтхэгийн Телангана мужийн Луксеттипет хотод амьдардаг, 51 настай сүмийн пастор Жозеф 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн өдөр тутмын худалдан авалтынхаа хариултад авсан 10 рупийн зоос бүрийг хадгалж эхэлсэн байна.
Ингэснээр нийт 12,300 ширхэг зоос цуглуулж, Honda Activa загварын шинэ скүүтер худалдан авсан ба төлбөр болох 123 мянган рупийг бүхэлд нь зоосоор төлжээ. Энэ нь ойролцоогоор 1,300 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө юм. Тэрбээр эхлээд хуримтлуулсан мөнгөөрөө гэр ахуйн хэрэгцээтэй зүйл авах бодолтой байсан ч хожим хоёр дугуйт тээврийн хэрэгсэл худалдан авахаар шийдсэн байна.
Гэр бүлийнхэн нь 10 рупийн зоосыг цаашид хэрэглэхээ болих тухай цуурхалд санаа зовж, хуримтлалаа зогсоохыг зөвлөж байсан ч Жозеф зорилгоосоо няцаагүй аж. Тэрбээр анхнаасаа мөрөөдөж байсан Royal Enfield Bullet мотоциклийг санхүүгийн боломжгүйн улмаас авч чадаагүй ч хуримтлуулсан мөнгөөрөө шинэ скүүтертэй болжээ.
Түүний гурван жилийн хуримтлал бүхий зооснуудыг тоолоход худалдааны төвийн ажилтнуудад багагүй ажил нэмсэн ба тэд үүнд хоёр цаг зарцуулжээ.
Эх сурвалж: India Today


464










