Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцаж буй гадаад оюутнуудтай ярилцлаа. Монгол хэл сурахын зэрэгцээ Монголын түүх, өв соёл, шашин, зан заншлыг судлан танилцаж буй тэд эх орон, түүх соёлоороо бахархахын үнэ цэнийг онцлов.
МОНГОЛЧУУД ТҮҮХ, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАХ ЭНЭ УЛАМЖЛАЛАА
НАНДИГНАН ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙ

Намайг Ким Сон Сү гэдэг. Би БНСУ-аас ирсэн. Монголд ирээд хоёр сар болж байна. Одоогоор МУИС-ийн Монгол хэлний тэнхимд монгол хэл сурч байгаа. Би олон жилийн өмнөөс монгол хэл сонирхон судалж байсан ч ярианы хэл төдийлөн сураагүй. Тиймээс ярианы монгол хэлээ сайжруулах зорилгоор энд суралцаж байна.
Би түүхч мэргэжилтэй, мөн БНСУ-ын их сургуульд багшилдаг. Голчлон Хятад, Монгол хоёр улсын дундад үеийн түүх, харилцааг судалдаг. Монгол хэл сурахын зэрэгцээ Монголын түүх, соёлтой танилцаж, судлаачидтай туршлага солилцон ажиллаж байна
Одоогоор Монголд яагаад бурхан шашин ийм өргөн дэлгэр хөгжсөн талаар сонирхон судалж байна. Түүхийн салбарын хүн учраас шашин, хутагт хувилгаадын талаарх сэдэв надад их сонирхолтой санагддаг. Мөн Чингис хааны тухай судалж, асуух зүйл олон бий. Гэхдээ миний үндсэн судалгааны чиглэл XVII зуунаас хойших үеийн түүх учраас Чингис хааны үеийн талаар төдийлөн сайн мэдэхгүй. Цаашид илүү гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй байна.
Би түүхч мэргэжилтэй, мөн БНСУ-ын их сургуульд багшилдаг. Голчлон Хятад, Монгол хоёр улсын дундад үеийн түүх, харилцааг судалдаг. Монгол хэл сурахын зэрэгцээ Монголын түүх, соёлтой танилцаж, судлаачидтай туршлага солилцон ажиллаж байна
Одоогоор Монголд яагаад бурхан шашин ийм өргөн дэлгэр хөгжсөн талаар сонирхон судалж байна. Түүхийн салбарын хүн учраас шашин, хутагт хувилгаадын талаарх сэдэв надад их сонирхолтой санагддаг. Мөн Чингис хааны тухай судалж, асуух зүйл олон бий. Гэхдээ миний үндсэн судалгааны чиглэл XVII зуунаас хойших үеийн түүх учраас Чингис хааны үеийн талаар төдийлөн сайн мэдэхгүй. Цаашид илүү гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй байна.
Монгол Улс асар баялаг түүхтэй, өв соёлтой, үзэсгэлэнтэй байгальтай орон юм байна гэх сэтгэгдэл төрсөн. Энэ тухайгаа би гэр бүл, найз нөхөддөө ч ярьж, танилцуулдаг. Монголд ирснээсээ хойш Амарбаясгалант хийд, Хархорин, Түмэн эх чуулга болон Улаанбаатар хотын хэд хэдэн музейгээр зочилсон. Бүгд надад маш өвөрмөц, сонирхолтой санагдсан.
Солонгост зуны улирал маш халуун байдаг. Харин Монголын сэрүүн салхи хүртэл надад маш таатай санагдсан. Магадгүй энэ шалтгаанаар олон солонгос хүн зуны улиралд Монгол руу аялдаг байх. Монголд ирэхээсээ өмнө энэ баярын талаар мэддэггүй байсан. Харин Монгол багш маань бидэнд тайлбарлаж өгсөн.
Чингис хааны түүхийг нарийн мэдэхгүй ч өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэдэг нь Монголын түүх, өв соёлтой нягт холбоотой уламжлал гэж ойлгож байна. Монголчууд энэ өдрөө болон уламжлалаа нандигнан хадгалах хэрэгтэй гэж боддог.
Солонгост ч ард түмний бахархал болсон түүхэн өдрүүд бий. Тиймээс монголчууд ч гэсэн өвөг дээдэс, түүх соёлоороо бахархаж, энэ өдрийг өргөн тэмдэглэх нь чухал гэж бодож байна. Би Солонгосын оюутан залууст Монгол Улсыг баялаг түүх, өв уламжлалтай, хөгжиж буй орон гэж танилцуулах болно.
МОНГОЛ БОЛ ЗАЛУУЧУУДЫН ОРОН ЮМ ШИГ САНАГДСАН

Намайг Накасунэ Ашү гэдэг. Монголд ирээд мөн хоёр сар болж байна. Би Токиогийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Монгол судлалын ангид суралцдаг. Монголын талаар илүү гүнзгий мэдэх, хэлээ сайжруулах зорилгоор МУИС-ийн Монгол хэлний бэлтгэл ангид суралцахаар ирсэн.
Би Японы өмнөд хэсгийн Окинава аралд төрж өссөн. Монголын түүх Окинавагийн түүхээс маш өөр. Зөвхөн түүх төдийгүй соёл, зан заншил, амьдралын хэв маяг хүртэл ондоо байдаг нь миний сонирхлыг татсан. Тиймээс Монголыг илүү сайн судлахыг хүссэн. Одоогоор хоёр жилийн хугацаанд монгол хэл сурч байна.
Монголд анх ирэхэд залуучуудын яриа, үг хэллэгийг ойлгоход хүндрэлтэй байсан. Бидний сурах бичгээс сурсан үг хэллэг, өдөр тутмын ярианы хэл ялгаатай санагдсан. Заримдаа монгол оюутнуудтай ярилцахад ч ойлгоход хүндрэлтэй байдаг.
Мөн Токиод ахмад настнууд харьцангуй олон бол Монголд маш олон залуус харагдсан. Гудамжаар алхахад хүмүүс дандаа яарч байгаа юм шиг хурдан алхаж, маш эрч хүчтэй амьдардаг санагдсан. Тэр надад таатай сэтгэгдэл төрүүлсэн. “Монгол бол залуучуудын орон юм биш үү” гэж хүртэл бодож байсан.
Одоо л бага багаар дасаж байна. Япон хүмүүс Монголын өвөл маш хүйтэн байдаг гэж анхааруулдаг. Уржигдар гэхэд л жаахан даарч, ханиад хүрсэн. Одоо гайгүй болсон. Ирэх өвөл Хөвсгөлийн мөсний баярт очихыг хүсэж байна.
Би Монголын орчин үеийн түүх, ялангуяа хувьсгалын үеийн түүхийг илүү сонирхдог. Мөн Японы ард түмэн Чингис хааныг ихэд хүндэтгэж, биширдэг. Дэлхийн хэмжээнд том эзэнт гүрэн байгуулж, асар өргөн уудам газар нутгийг нэгтгэж чадсан нь үнэхээр гайхалтай санагддаг.
Би Монголд япон хүн төдийлөн байдаггүй байх гэж бодсон. Гэтэл ирэхэд аялаж яваа, ажиллаж амьдардаг, Монголыг сонирхдог олон япон хүнтэй таарсан. Түүнд ихээхэн баярласан.
Гэр бүл, найз нөхөд маань намайг Монголд сурахаар явна гэхэд маш их дэмжсэн. Миний эргэн тойронд Монголын талаар сайн мэддэг хүн бараг байдаггүй байсан. Тиймээс би тэдэнд Монголын тухай ярьж, энэ улсын түүх, соёл, хүмүүсийн талаар ойлгуулж өгөхийг хүсдэг.



494











