Fokus entertainment болон Break nest хамтран "Grow- Groove Street dance jam" нэртэй 2026 оны сүүлийн гудамжны бүжгийн тэмцээнийг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12:00 цагаас Hunnu mall-ийн төв тайзнаа зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээний гол онцлог нь хүүхэд, өсвөр үеийн бүжигчдийн Battle буюу халз тулааныг онцолж байгаагаараа юм. Тэр дундаа Монголд хөгжиж буй LOCKING бүжгийн төрлөөр хүүхдийн Battle зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой бөгөөд гудамжны бүжгийн соёлыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын авьяас чадварыг дэмжих зорилготой.
Тэмцээний хүрээнд дараах төрлүүд зохион байгуулагдана. Үүнд:
- Crew performance– Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль болон бүжгийн хамтлагуудын үзүүлбэр
- All style 2VS2- Монголын чадварлаг гудамжны бүжигчдийн халз тулаан
- Breaking kids- Хүүхдийн Breaking бүжгийн тулаан
- Locking Battle- Анхан шатны хүүхэд, залуусын тулаан
Тэмцээн нь монголын гудамжны бүжгийн хөгжил, хүүхэд залуусын авьяас чадвар, ур чадварыг хөгжүүлэх зорилготой ажээ.



474











