Өглөө нойрноосоо дөнгөж сэрчхээд гэмт хэрэгт төрлийн ном уншаад суух хүн цөөн. Тиймдээ ч ямарваа нэг төрлийн номыг уншихад тохиромжтой үе, цаг гэж байдаг уу гэвэл тийм. Ингээд энэхүү нийтлэлээрээ ямар төрөл жанрын номыг өдрийн хэдийд уншихад хамгийн тохиромжтой байдаг тухай мэдээллийг хүргэж байна.
1. ШИНЖЛЭХ УХААНЫ НОМ
Уншихад тохиромжтой цаг: Өглөөний 10:00-12:00 хүртэл
Яагаад: Өглөө бидний тархи хамгийн сэргэг байдаг. Тиймээс энэ үеэр шинжлэх ухааны холбогдолтой ном унших нь хамгийн тохиромжтой.
Эрдэмтдийн үзэж буйгаар өглөөний цагаар шинжлэх ухааны холбогдолтой ном, нийтлэл унших нь биеийг сэргээж, идэвхжүүлдэг гэнэ. Энэ үед энэ төрлийн номыг уншсан хүмүүс өдрийн турш стресс багатай, бүтээлч, бусадтай эелдэг харилцаж, анхаарал төвлөрөлт сайтай байсан нь судалгааны үр дүнд тогтоогджээ.
Мөн сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр дор хаяж зургаан минутын турш ном уншсан хүмүүсийн стрессийн түвшин 68 хувиар буурч байжээ. Өдөрт зургаахан минут шүү дээ.
2. АЖИЛ БОЛОН ХИЧЭЭЛТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ НОМ
Уншихад тохиромжтой цаг: Өдрийн 14:00-18:00 хүртэл
Яагаад: Аливааг сэргээн санах, тогтооход хамгийн тохиромжтой учир энэ үеэр ажил, хичээлтэй холбоотой номуудыг унших нь зүйтэй.
3. УРАН ЗОХИОЛЫН
Уншихад тохиромжтой цаг: Унтахын өмнө
Яагаад: Уран зохиолын номууд биднийг тэс өөр ертөнцөд хүргэж, өдөр тутмын амьдралаас түр ч болтугай холдуулж, оюун санааг амрааж чаддаг. Тиймээс сонгодог уран зохиол, шинжлэх ухааны уран зөгнөлт, гэмт хэрэгт төрлийн номыг орой унтахынхаа өмнө унших нь хамгийн тохиромжтой.
Зарим хүмүүсийн хувьд оройн цагаар ном унших нь сайн амрах суурь болдог. Орондоо ном унших нь мэдээж утсаа оролдож, дэлгэцээс нь ялгарах цэнхэр туяаны нөлөөгөөр нойроо хулжаахын хажууд хамаагүй дээр ажил шүү дээ. Унших уншихдаа "дээр үеийн" буюу хэвлэлтэд гараад багагүй хугацаа өнгөрсөн номуудыг унших нь тохиромжтой гэнэ.
ТАНД ТОХИРОХГҮЙ Ч БАЙЖ
Хүн бүр адилгүй. Бидний зарим нь уран зохиолын ном унших дуртай байхад зарим нь шинжлэх ухааны холбогдолтой ном унших дуртай байдаг шиг. Тиймээс тодорхой тооны хүнд хийгдсэн судалгааны үр дүн таны онцлогт тохирохгүй байж ч магадгүй юм.
Жишээлбэл дээрх зөвлөгөө эртэч шувуухай буюу өглөөний цагаар илүү эрч хүчтэй байдаг төрлийн хүмүүст тохирох хандлагатай байдаг. Тийм учир та шөнийн шар шувуу буюу оройн цагаар онгод тань ордог төрлийн хүн бол шинжлэх ухааны номыг оройн цагаар уншаад үзсэн ч болох юм.
Эх сурвалж: The Productive Engineer
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх