ESL-ээс зохион байгуулдаг CSGO-ын их дуулга гэж болох Intel Extreme Masters-ын ээлжит тэмцээн Кёлн хотноо эхэллээ. Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй "Intel Extreme Masters Cologne 2023"-т Монгол улс, Ази тивийг төлөөлөн оролцож буй TheMongolz баг эхний тоглолтоо өнгөрсөн шөнө хийлээ.
maaRaa /Б.Эрдэнэдалай/-ын удирдсан TheMongolz баг тэмцээний Play-In шатны эхний тоглолтоо ESL-ээс гаргадаг дэлхийн чансааны 9-т бичигдэж буй MOUZ багтай хийв.
Nuke map-т болсон тоглолтод TheMongolz баг CT талаас хамгаалж эхэлсэн бөгөөд эхний хагасыг тэргүүлж дуусгасан боловч бариулж тоглолт тэнцсэн. Улмаар хоёр ч удаа нэмэлт цаг сунгасны эцэст 22-19 харьцаагаар хожигдож PLay-In шатны Доод хүснэгт (Lower Bracket) рүү уналаа.
Тоглолтод MOUZ багийн Унгар мэргэн бууч (AWPer) torzsi 50 kill хийж багаа хожилд хөтөлсөн бөгөөд ADR (Average Damage per Round) нь 102.2 байв.
Түүнчлэн TheMongolz багийн mzinho Б.Аюуш болон MOUZ багийн jimpphat гэсэн 16 настай шинэ залуус дэлхийн тавцанд анх удаа тоглож туршлага судаллаа.
blitz (Б.Гарьдмагнай) ахлагчтай монгол багийн хувьд өнөөдөр дэлхийн чансааны 17-т эрэмбэлэгддэг Into The Breach багийн эсрэг хоёр map тоглож хэн нь энэ тэмцээнд үлдэхээ шийднэ. Тоглолт 22:00 цагаас эхэлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх