Дэлхийн түүхэнд хамгийн их гай зовлон авчирсан цөмийн дэлбэрэлт болох Чернобылийн атомын цахилгаан станцын дотор 200 тонн цацраг идэвхт бодис агуулагдаж байсныг тогтоосон. Цацраг идэвхт бодис нь хүний нүдэнд харагдахгүй, баригдахгүй, үнэртэхгүй боловч газрын хөрсөнд нэвчиж орчин тойронд аймшигт аюул занал учруулдаг.
Одоогийн байдлаар хордсон 30 километрийн радиуст нэвтрэхийг хориглосон. Энэ сүйрэл ЗХУ-ын үл гүйцэлдэх үзэл баримтлалын бүтэлгүйтсэнийг батлах бэлгэ тэмдэг, хүн төрөлхтний оюуны чадвар байгаль дэлхийд ямар их гарз хохирол учруулж болохыг анхааруулж, бидний уян хатан, сул дорой байдлыг сануулсан.
Гучин нэгэн жилийн дараа үхлийн бүс гэж нэрлэгдсэн энэ газар руу өнгөрсөн 10 жилийн турш өөрсдийгөө батлан даасан "Гэтэгчид" хууль бусаар энэ бүсэд нэвтрэх нь ихэсчээ. Харанхуйгаар өнгөлөн далдлуулан ойд мэлтийх гэрлээр чигээ барьж эзэнгүй тосгонд хоноод, Припять (Pripyat) хотын нэгэн нурсан байшингийн дээвэр дээр нар мандахыг харлаа.
Кнаяазев (Knyazev) (JimmSide гэж дууддаг), Припять-д (Pripyat) гахайн саравчинд амьдардаг. "Би энэ бүсийн эрх чөлөөнд нь дуртай. 2,500 квадрат километр талбайтай бүсэд, бараг хүнгүй хүсвэл ямар ч орон сууц, ямар ч байрандаа ороод тэндээ амьдарч, түүхийг мэдэрч болно" гэж ярилаа.
Кнаяазев (Knyazev) эзэнгүй гахайн саравчинд гал асааж байна. Тэр STALKER видео тоглоомын сэдэвлэсэн хориотой бүс рүү 50 орчим удаа нэвтэрч байсан.
“Хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол үүрийн гэгээ. Нэг удаа Припять (Pripyat) руу ганцаараа очиход өглөөний 5 цаг болж байсан санагдана. Дөнгөж тэнгэрийн хаяанаас нар гарч ирж байсан.
Өнгөрсөн 24 цагийн турш 50 км алхсан болохоор унтахыг л хүсч байлаа. Гэтэл гэнэт миний баруун талд 10 метрийн цаана үнэг гараад ирсэн. Хос үнэг, зулзагатайгаа, эхийнхээ араас болгоомжтой алхаж буй зулзага....Тэр сүүдэр, будсан юм шиг нарны туяа одоо болтол миний бодлоос гардаггүй юм.”
Шерек (Sherekh) (freeman гэж хочилдог) 4-р реактораас хоёр милийн зайд байрлах байшингийн дээвэр дээр унтдаг.
Шерекийн эцэг эх нь атомын цахилгаан станцад ажилладаг байсан ажээ.
Кнаяазев (Knyazev) Припятийн (Pripyat) орхигдсон усан санд.
Шерек (Sherekh) Припять (Pripyat)-д хүрэхийн тулд мод дундуур алхдаг.
Кнаяазев (Knyazev) орхигдсон Рудня Вересняа (Rudnya Veresnya) тосгонд оройн хоолоо бэлддэг.
Максим Рудяавский (Maxim Rudyavsky) Кнаяазев (Knyazev) нар Чистоголовка тосгонд орших дэлхийн 2-р дайны хөшөөний өмнө зогсож байна. Энэ тосгоныг маш их бохирдуулсан бөгөөд ослын дараагаар нурааж, булшилсан аж.
Рудяавский (Rudyavsky) шүдээ угаангаа Припять (Pripyat) хотыг харж байна. "Чи хориотой бүсэд нэвтрэх л юм бол цаг хугацаа зогсоно. Долоо хоногийн ямар өдөр болохыг ч мэдэхгүй, цаг хугацааны баримжаагаа алдах болно" гэв.
Хуучин ЗХУ-ын зурагт хуудас Кнаяазев (Knyazev)-ийн хориотой бүсийн орон сууцны ханыг чимж байлаа.
Гэтэгчид хуурамч маск өмсдөг.
Шерек (Sherekh) Рудня Вересняа (Rudnya Veresnya)-д орхигдсон байшинд унтахаар бэлдэж байна. Гэтэгчид зэрлэг амьтдаас зайлсхийж ихэвчлэн дээвэр дээр унтдаг. Чоно, зэрлэг гахай, баавгай, хандгай, хулгана болон хачиг хориотой бүсэд чөлөөтэй тэнүүчилдэг.
Гэтэгчид Кнаяазев (Knyazev)-ийн бүсийн орон сууцанд үдэшлэг хийж байна.
Нар жаргах үед байшингийн дээвэр дээр бүжиглэдэг.
Ойролцоогоор 50 орчим удаа нэвтрэхийг хориглосон бүсэд орж, энд жил гаруй амьдарч байгаа Евгений Кнаяазев (Eugene Knyazev) "Дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүн шиг санагдаж байгаа биз" гэж хэллээ. "Чи хоосон зам, тосгод, хотуудаар явж өнгөрнө. Энэ яг л ид шидийн мэдрэмж шиг."
Stalker (гэтэгчид) хэмээх нэршлийг Аркадий (Arkady) болон Борис Стругацкий (Boris Strugatsky)-н 1971 онд бичсэн шинжлэх ухааны роман Roadside picnic-д анх хэрэглэжээ. Зохиолд "Харь гарагийн түрэмгийлэгчид аюултай эд зүйлийг үлдээгээд явжээ. Гэвч эдгээр эд зүйлийг хулгайлж хар зах дээр зарахыг хүссэн гэтэгчид өндөр хамгаалалттай бүсэд нэвтэрч буйгаар зохиол өрнөдөг байна." Энэ зохиол сүүлдээ Андрей Тарковский (Andrei Tarkovsky)-н "Stalker" кино болсон юм.
Тэртээ 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн цахилгаан станцын удаа дараагийн алдаанаас дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт цөмийн дэлбэрэлт болсон. Дөрвөн реакторын дэлбэрэлт нь Украин, Беларусь, ОХУ-ын сая сая акр газрыг хордуулсан цацраг идэвхт тоосны үүлийг гаргаж, зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэв. Энэ ослын нөлөө зөвхөн хүн төрөлхтөнд нөлөөлөөд зогссонгүй улс төр, эдийн засагт урт хугацааны, гүн гүнзгий хохирол үзүүлсэн.
"Зөвлөлтийн амьдралын хамгийн том музейнуудын нэг рүү та нар явж байна, тэнд түүхийг жинхэнээсээ мэдрэх болно" гэж 11 удаа нэвтэрсэн физикч Александр Шерек (Alexander Sherekh) хэллээ."Чи долоо хоногийн ажлийн дөчин цагаас зугтаж, бетонон хайрцагны амьдралаас зайлсхийж, маш өөр ертөнцөд нэвтрэх гэж байна. Ухаалаг гар утас, нийгмийн сүлжээ, нийгмийн асуудлуудын оронд энд байгаа нь чи өөрөө өөртэйгээ ганцаараа байх боломж" гэв.
Хэдийгээр цацраг идэвхт бодис багассан нь хориглосон бүсэд аялж буй жуулчдад харьцангуй аюул багатай болсон ч гэлээ хүн бүрийн зайлшгүй мэдэх ёстой "шүүгээгүй ус уухгүй байх, жимс жимсгэнэ идэхгүй байх, бохирдсон эд зүйлд хүрэхгүй байх" зэрэг аюулгүйн хэм хэмжээ хэвээрээ байгаа юм.
Цацраг туяаны үндэсний судалгааны төвийн хэлтсийн дарга, шинжлэх ухаанч Вадим Чумак (Vadim Chumak) "Хэдийгээр цацраг туяа харьцангуй доогуур байлаа ч байнга хувьсан өөрчлөгддөг бүтэц, далд уурхай, гол горхи, нуур, зэрлэг ан амьтдад илүү их аюул занал учруулж болзошгүй" гэлээ.
Гэтэгчид өөрсдийн эрүүл мэндээ үл хайхардаг хэдий ч, нийгэмд учруулж буй аюул заналаа хүлээн зөвшөөрдөг. "Хүмүүс ойгоос авч явсан зүйл, оршуулгын газраас авсан бохирдсон төмөр зэргээ түүхий эд болгож зардаг. Энэ материалуудад хүрсэн хүмүүс хорт хавдартай болох аюул заналхийлж байгаа. Эцсийн эцэст ойгоор хүүхдийн ор, төмрөөр хүүхдийн тоглоом хийнэ шүү дээ."
2017 оны байдлаар дэлхий даяар 448 цөмийн реактор, 60 гаруй байгууламж ажиллаж байна.
Эх сурвалж: National Geographic
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх