Япон улсад Сансрын технологийн чиглэлээр 100 хувь тэтгэлэгтэй суралцаарай


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ЖАЙКА-тай хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад Сансрын технологийн чиглэлээр 100 хувь тэтгэлэгтэй магистр болон докторын түвшинд суралцах тэтгэлгийг зарлаж байна. 

Тавигдах шаардлага: 

  • Төрийн албан хаагч, судлаач, инженер, эрдэм шинжилгээний ажилтан, сансар судлалын бодлого боловсруулалт болон технологи хөгжүүлэгч байх.
  • Мөн сансрын датаг ашиглах салбаруудаас байх (яам, агентлаг, инженерчлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй, гамшгийн менежмент)
  • Тухайн байгууллагадаа 3 жилийн ажлын туршлагатай байх
  • 2025.04.01-ний байдлаар Мастер 35, Доктор 40-өөс доош настай байх
  • Мастер: Бакалавр эсвэл Магистрийн зэрэгтэй байх
  • Доктор: Магистерийн зэрэгтэй байх
  • TOEFL iBT: 80, IELTS 6.5, TOEIC 800, PTE 58, CELA:156 оноо авсан бэлэн байх

Дараах улсуудад бакалавр болон магистр төгссөн бол хэлний онооноос чөлөөлөгдөнө. Үүнд: Антигуа ба Барбуда, Австрали, Багамын арлууд, Барбадос, Белиз, Канад(Квебекээс бусад), Доминика, Гренада, Гайана, Ирланд, Ямайка, Шинэ Зеланд, Сент Киттс ба Невис, Сингапур, Сент Люсиа, Сент Винсент ба Гренадин, Тринидад ба Тобаго, Их Британи эсвэл АНУ.
Японд биеэр ирж суралцах боломжтой байх

Бүрдүүлэх материал:

  • Хувийн мэдээлэл - CV
  • Боловсролын талаарх мэдээлэл
  • Одоогийн ажиллаж буй байгууллага болон нэр дэвшүүлсэн захидал
  • Ажлын туршлага Судалгааны төлөвлөгөө(Хавсралт 2)
  • Career plan (Хавсралт 2)
  • Боловсролын гэрчилгээ, диплом
  • * Эх хувийг албан ёсоор баталгаажуулсан хуулбар
  • * Англи хэл дээр бичсэн эсвэл албан ёсны орчуулгын хамт
  • * Дүнгийн жагсаалт (Англи хэл дээр бичсэн эсвэл англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт)
  • Англи хэлний шалгалтын гэрчилгээний хуулбар
  • Паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар
  • Зураг 2ш (4см × 3см) (эх хувь, хуулбар)
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх

Дэлгэрэнгүй мэдээллийг та bayasgalan@mddic.gov.mn  имэйл эсвэл 88885465 дугаарт холбогдож авна уу. 

#тэтгэлэг #мэдээ