Хугацаа нь дууссан ч ТООЛГҮЙ хэрэглэсээр байдаг. Энэ нь...


Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг бид ямар ч эргэлзээгүйгээр хаяж орхидог. Гэвч бидний цүнхэнд, шүүгээнд гээд өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйлс дунд хаях цаг нь болсон ч хэрэглэсээр л байдаг зүйлс маш олон байдгийг анзаардаггүй байна. Ийм зүйлсийг ашигласаар байх нь бидний эрүүл мэндэд аюул учруулах тул дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээсээ өмнө заавар, дуусах хугацаа, ариун цэврийг нь сайтар нягтлахыг зөвлөж байна. 

ДОТУУР ХУВЦАС

"Урагдаж, өнгөө алдаагүй л бол" хэмээн олон жил өмсөж, аль эсвэл хадгалсан дотуур хувцсаа хаях цаг нь болжээ. Дотуур хувцсанд үүсдэг Е coli төрлийн бактери эвгүй үнэр гаргадгаас гадна угаасан ч арилдаггүй аж. Тиймээс дотуур хувцсаа урагдаж, цоороогүй байсан ч жилдээ дор хаяж нэг удаа шинэчилж байх нь зөв шүү.

АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ

Ариун цэврийн хэрэглэлд ч гэсэн дуусах хугацаа гэж бий. Хадгалах хугацаа нь дунджаар гурван жил байдаг. Энэ хугацаанд ариун цэврийн хэрэглэлийг хуурай, нарны тусгалаас хол орчинд хадгалах хэрэгтэй. Тиймээс чийг ихтэй угаалгын өрөөнд хадгалж хэрхэвч болохгүй байх нь. 

ТАТУУРГА

Та татуургаа өдөр бүр ашигладаг бол 1-2 долоо хоног тутамд, долоо хоногт 1-2 удаа ашигладаг бол 4-6 долоо хоног тутамд сольж хэвшээрэй. Мохсон иртэй татуургыг ашигласаар байх нь үсний ургалтад нөлөөлж, улмаар үс арьсан дотогш ургадаг байна. 

ХУМСНЫ БУДАГ

Хумсыг хэт удаан хугацааны турш будагтай байлгаснаар хумсны толио гэмтэхээс гадна бактери үржих шалтгаан болдог байна. Тиймээс хумсаа 14 хоногоос олон хоног будагтай байлгахаас зайлсхийгээрэй. Энэ нь зөвхөн гелэн будганд ч биш энгийн будганд ч хамаатай гэдгийг анхаараарай. 

УТАСНЫ ДЭЛГЭЦ

Гар утасны дэлгэц суултуураас арав дахин бохир байдаг талаар сонсож байсан л биз дээ? Бид гар утсандаа хүрэх бүрд нян бактери үлдээж, аль эсвэл авч байдаг учраас гараа савандаж угаадагтай адил утасныхаа дэлгэц, гэрийг нь өдөр бүр арчиж цэвэрлэж хэвшээрэй. 

НҮДНИЙ ШИЛНИЙ АЛЧУУР

Нүдний салст бол маш эмзэг эрхтэн учраас нян бактери амархан үрждэг. Тиймээс нүдтэй ойрхон байдаг бүхий л бүтээгдэхүүндээ сайтар анхаарал хандуулаарай. Линз, нүдний шил, нүдний дусаалга, бүр цаашлаад нүдний шилний алчуурыг ч мөн цэвэрхэн байлгах нь зүйтэй. 

СОРМУУСНЫ БУДАГ

Сормуусны будаг бактери үржих магадлал хамгийн өндөр гоо сайхны бүтээгдэхүүн учир хадгалалтын хугацаа нь ч мөн хамгийн богино байна. Тиймээс сормуусны будгаа 3-6 сар тутамд сольж хэвшээрэй. 

КРЭМ, ПУДР

 

Нүүрний крэм, өө дарагч, нунтаг пудр зэрэг бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа дунджаар нэг жил байдаг. Тиймээс аливаа гоо сайхан, нүүр будалтын бүтээгдэхүүнийг задалсан даруйдаа он сараа бичээд наачихвал амар. 

Мөн нүүр будалтын аль ч бүтээгдэхүүнийг зориулалтын порлон, багсаар нь түрхэж хэвшээрэй. Хэдийгээр нүүр будалтын зарим мэргэжилтнүүд крэм, өө дарагч зэрэг бүтээгдэхүүнийг хурууны өндгөөр түрхсэнээр арьсанд илүү сайн шингэж, будаагүй мэт харагдуулдаг хэмээн зөвлөдөг ч ингэснээр бүтээгдэхүүнд нян бактери үржиж, цаашлаад батга болон арьсны бусад асуудлууд үүсдэг байна. 

ВАННЫН РЕЗИНЭН ТОГЛООМ

Дүү нартайгаа усанд орох цагийг маань хөгжилтэй болгодог усны тоглоомыг 2-3 сар тутамд сольж байх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Тоглоомын дотор талд үүссэн, үл харагдах хөгц, мөөгөнцөр нь бяцхан дүү нарын маань эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тоглоомоо хэрэглэсэн даруйдаа халуун усанд буцалгаж, ариутгаж хэвшээрэй. Эсвэл нүхийг нь бөглөж ч болох юм. 

Эх сурвалж: Bright Side

#Гэр ахуй #Эрүүл мэнд #Зөвлөгөө