Дээрэмчин залуу хохирогчийн мөнгөний картыг эргүүлж өгсний учир


Э.Цовоо | YOLO.MN
2019-03-19

Хятад улсад нэгэн дээрэмчин залуу АТМ-ээс мөнгө авч буй бүсгүйг хутга тулган дээрэмдэхээр завджээ. Тэрээр бүсгүйг данснаасаа мөнгө гаргаж өгөхийг шаардсан ч түүний дансны үлдэгдлийг харан дээрэмдэхийн оронд инээмсэглэн картыг нь эргүүлэн өгчээ. Уг хөгжилтэй ч гэмээр хэргийн талаар Хятад улс даяар мэддэг болсон ба Хятад улсын томоохон мэдээллийн сувгуудын нэг CCTV-ээр хүртэл цацагдсан юм.

Хэдий хулгайч залуу бүсгүйгээс сохор зоос ч хулгайлаагүй боловч удалгүй цагдаад баригдсан ажээ. Түүний ашигласан хутга жинхэнэ байсан юм.

Энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс “Хэрвээ тэр миний хэтэвчийг харах юм бол миний төлөө бусад хүмүүсийг дээрэмдэж өгөх нь”, “Орчин үеийн Робин Гүүд зөвхөн баян хүмүүсийг дээрэмдэж байна”, “Хүн чанартай л юм” гэх зэрэг сэтгэгдлүүдийг үлдээжээ.

#Хөгжилтэй_Явдал