ХААИС-ийн оюутнууд Израйль улсын “Агростадийс” байгууллагын интерншип хөтөлбөрт хамрагдаж тус улсад 11 сар ажиллаж, суралцах боломжтой боллоо. Израйль газар нутгийн хэмжээгээрээ бусад оронтой харьцуулахад бага боловч хүн амынх нь ердөө хоёр хувь нь газар тариалан эрхэлдэг байна. Үүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортод гаргадаг юм байна.
“Агростадийс” байгууллага Израйл улсын 42 фермийн холбоог нэгтгэсэн, сургалт, үйлдвэрлэлийн интерншип хөтөлбөр зохион байгуулдаг Засгийн газрын оролцоотой агентлаг юм.
14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт энэ жил 17 улсын 1600 гаруй хүүхэд дадлага хийх юм байна.
Оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж, ажиллах хугацаандаа орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэх ухаанд суралцаж, фермер болохын тулд ямар байдлаар, хэрхэн ажиллах талаар онолын мэдлэгээ практик дээр дадлагажин суралцах боломжтой.
14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт энэ жил 17 улсын 1600 гаруй хүүхэд дадлага хийх юм байна. Ази тивээс зургаан улс оролцож байгаагийн нэг нь Монгол Улс бөгөөд энэ жилээс хамгийн анхны оюутан-дадлагажигчийг ХААИС-иас сонгохоор шийдвэрлэн тус их сургуулийн Агроэкологи, Инженер-технологи болон Дарханы Агроэкологи бизнесийн бүрэлдэхүүн сургуулиас нийт 21 оюутан хэлний болон болон мэргэжлийн чиглэлийн шалгуурыг ханган хамрагдаж ирэх сард Израйль улсыг зорих гэж байна.
Их сургуулийн удирдлага, оюутнуудтай уулзсан уулзалтын үеэр “Агростадийс” байгууллагын ерөнхий захирал Яроон Тамир, гүйцэтгэх захирал Инбал Шовел нар залууст амжилт хүсээд “Энэ бол амаргүй ажил. Гэхдээ та нар Израйлийн газар тариалангийн технологиос суралцаж, сайн эзэмшиж чадвал хүчирхэг бизнес эрхлэгч болно. Бид Монголд хэд, хэдэн газраар очиж үзсэн. Танай улс асар том газар нутагтай учраас газар тариалан эрхлэхэд илүү таатай, давуу тал бий гэж харсан юм.
Төсөлд хамрагдсан оюутан бүрт хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютер өгдөг. Учир нь долоо хоногийн нэг өдөр нь танхимын хичээлд суух юм.
Та бүхэн ферм дээр ажиллах үеэрээ хөдөлмөрийн хөлсөө хадгалж чадвал жилийн дараа ирэхдээ хамгийн багадаа 5-10 мянган ам.долларын хуримтлалтай ирэх боломжтой юм. Төсөлд хамрагдсан оюутан бүрт хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютер өгдөг. Учир нь долоо хоногийн нэг өдөр нь танхимын хичээлд суух юм. Тэр хичээлийн тэмдэглэл сайн хийх хэрэгтэй.
Хичээлийн явцад оюутнууд эх орондоо эргэж ирээд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөгөө боловсруулах боломжтой. Талбай дээр гараад танхимд үзэж байгаа хичээлийг үйлдвэрлэлтэй яаж холбох вэ, онолын мэдлэгээ яаж ашиглах вэ гэдгийг агрономич-багш нар зааж өгдөг. Та бүхэн нутаг буцахдаа сурч мэдсэн, хэрэгтэй мэдээллээрээ зөөврийн компьютераа дүүргээд ирэх боломжийг бид олгоно. Харин энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэдэг сонголт таных” хэмээн ярив.
Төсөлд хамрагдсан оюутнуудын ажилласан байдлаас шалтгаалан дараагийн жил манай улсаас оюутан авах эсэхээ шийдвэрлэх юм байна. Тиймээс энэ удаад төсөлд хамрагдаж буй оюутнуудын хичээл зүтгэлээс ирээдүйд оюутан солилцоо явах эсэх нь шууд хамааралтай аж.
Өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэдэн мянган оюутан Израйльд очиж ажилласан байна. Тус улсад дадлагажиж буцсан хүүхдүүд эх орондоо амжилттай яваа гэдгийг Израйлийн тал онцолсон юм. Дэлхий тэр чигээрээ “ногоон” бизнесийг дэмжиж буй энэ цаг үед “ногоон” хоолтон болох хандлага ажиглагдаж буй.
Хэдийгээр халамжаар дутаахгүй ч бие даах чадварыг төлөвшүүлэхийн тулд байраа цэвэрлэх, хоол хийх, хувцсаа угаах гээд гэрийн ажлаа бүгдийг өөрсдөө хийх юм.
Тиймээс орчин цагийн монголчууд газар тариалангаа эрхлэн дэлхийн хэмжээний тэрбумтан асар их боломж байгааг ч мөн тэд тодотгосон. Манай оюутнууд 11 сарын турш амьдрах Израйль улсад очиход хүлээж аваад халамжлан, анхаарал тавих “ээж”-үүд байгаа аж.
Хэдийгээр халамжаар дутаахгүй ч бие даах чадварыг төлөвшүүлэхийн тулд байраа цэвэрлэх, хоол хийх, хувцсаа угаах гээд гэрийн ажлаа бүгдийг өөрсдөө хийх юм. Сурч, мэдэхээр алсад мордож байгаа ч байнга ажлаар шахахгүй гэдгийг “Агростадийс” байгууллагын захирал Яроон Тамир хэллээ. Йерусалим хот, Сөнөсөн тэнгис зэрэг түүхийн дурсгалт газраар аялах хөтөлбөрүүд тусгагдсан байдаг талаар мөн танилцуулсан.
Монгол Улсад мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин бэлтгэх их үйлсийг түүчээлэх анхны дадлагажигч-оюутнууд ТА бүхэн хичээх л үлдэж буй. “Сайн ажиллаарай” хэмээн хамтарсан багийнхан интерншип ярилцлагад тэнцэн Израйлийг зорих оюутнуудад ерөөв.
Сэтгүүлч А.Мишээл
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх