Хүн бүр стресстдэг. Стресс бол ердийн мэдрэмж бөгөөд зарим үед сайнаар нөлөөлж болдог. Гэвч энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл цусны даралт ихсэх, сэтгэл зүйн хямрал, түгшүүр зэрэг ноцтой нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй.
Ингээд стресс үүсгэх 13 хүчин зүйлсийг танилцуулж байна.
1. Хувийн амьдрал
Эрүүл мэнд, сургууль, ажил, хайртай хүмүүс, үүрэг хариуцлага гэх мэт хувийн амьдралын хэд хэдэн зүйл стресс өдөөгч болдог. Хүлээлт, эргэлзээ зэрэг нь стрессийг улам нэмэгдүүлж, хурцатгадаг гэх судалгаа ч бий.
2. Эрүүл мэнд
Үнэн хэрэгтээ эрүүл амьдралын хэв маягийг хэт туйлшруулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж.
3. Сургууль ба ажил
Боловсролын зэргээс хамааран өндөр цалинтай ажилд орох магадлал нэмэгддэг гэх ташаа ойлголт нийгэмд бий. Үүнээс улбаалан ихэнх хүмүүс сурч, ажиллахад ихэнх цагаа зарцуулж стресстдэг байна.
Энэ төрлийн стрессийг бууруулахад хийх зүйлсийн жагсаалт гаргах, ажлаа төлөвлөх, хэт их ачаалалтай бол хэн нэгнээс тусламж авах зэрэг нь хамгийн зөв арга юм шүү!
4. Дотны хүмүүс
Эцэг эх, ах эгч, өрөөний хамтрагч, гэх мэт дотны хүмүүстэйгээ хамт амьдрах нь заримдаа хэцүү, төвөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хэн хэн нь тэнцвэртэй байх нь хамтдаа амьдрах хамгийн гол түлхүүр юм.
5. Хариуцлага
Олон ажлыг зэрэг хийснээр стресс нэмэгдэж, бүтээмж буурдаг.
Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд чухал гэж төлөвлөсөн нэг ажил дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
6. Хүүхэд нас
Хүүхэд насанд тохиолдсон таагүй явдлууд нь насанд хүрсэн хойно стресс булан хуримтагдаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой.
7. Хүлээлт
Бүх зүйл анхны хүлээлт шиг муу биш байсан ч чамайг аажмаар ядрааж, гутранги үзэлтэй болгодог байна.
Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд аливаа зүйлийг бодитоор үнэлж хэвшээрэй.
8. Тодорхой бус байдал
Толгой дотор эргэлдэж буй бүх бодлууд стрессийн түвшинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд өөртөө ямар нэгэн тогтсон дэг журам бий болгоорой.
9. Хүрээлэн буй орчин
Дэлхий ертөнц анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн байдаг. Чимээ шуугианыг анхаарал төвлөрүүлэх дасгал, тайвшруулах хөгжим зэргээр сольсноор хүнд байдал хамаагүй дээрдэх болно.
10. Анхаарал сарниулах зүйлс
Төвлөрөх гэхээр нэг л болж өгөхгүй анхаарал сарниж бухимдаад байна уу
Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд анхаарал төвлөрүүлэх дасгал хийн, юмсыг харах өнцгөө өөрчлөөд үзээрэй. Жишээ нь: гадуур алхах, шувуудын жиргээ сонсох гэх мэт.
11. Сошиал хэрэгсэл
2015 онд Pew судалгааны төвөөс сошиал дахь хэт их хэрэглээ нь хүнийг хамгийн стрессдүүлдэг болохыг судалсан. Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд цахим хуудсандаа цагийн хязгаар тогтоож сөрөг зүйлс уншихгүй байх нь зүйтэй юм. Мөн нэг өдөр цахим мацаг барихыг зөвлөж байна.
12. Хоол хүнс
Дээр дурдсан зүйлсээс гадна бидний иддэг хоол хүнс стрессийг өдөөж эсвэл улам дордуулдаг гэнэ. Хэд хэдэн аяга цай уух эсвэл их хэмжээний хар шоколад идэх нь стрессийг улам өдөөдөг байна.
Энэ төрлийн стрессийг бууруулахын тулд унтахаас зургаан цагийн өмнөх кофе, хар шоколадны хэрэглээгээ зогсоогоорой.
13. Согтууруулах ундаа
Урт өдрийн дараа нэг хундага дарс уух нь сэтгэл санааг тайвшруулдаг. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл ой санамж болон сэтгэн бодох чадвар сөргөөр нөлөөлнө
Энэ төрлийн стрессийг хэрхэн бууруулахын тулд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөе!
Эх сурвалж: health.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх