ЗАХИДАЛ: Би бол маш ухаалаг, хөөрхөн охин


ССҮТөв | YOLO.MN
2018-10-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би бол маш ухаалаг, хөөрхөн

Би бол маш ухаалаг, бас хөөрхөн охин. Үүнийг минь батлах гэсэн шиг хүн бүр дандаа сануулж магтана.

Өмнө нь би хэзээ ч үерхэх талаар боддоггүй байв. Цагийн гарз, хайран хугацаа, одоо ингээд 11-р ангидаа үерхлээ гээд ямар гэрлэх биш гэж боддог байлаа. Гэтэл одоо бол яагаад ч юм хөвгүүдийг таньж мэдмээр ч юм шиг санагдаад байгаа. Үерхэл өсвөр насанд хэрэгтэй юу? Надад зөвлөгөө өгнө үү.

ЗӨВЛӨГӨӨ: 11-р ангид үерхлээ гээд гэрлэхгүй ч гэсэн

Сайн уу? Өсвөр насанд эсрэг хүйстнээ таньж мэдэх сонирхол төрөх нь энгийн бөгөөд байгалийн  үзэгдэл.

Мэдээж 11-р ангид үерхлээ гээд гэрлэхгүй ч гэсэн:

  • насанд хүрээд гэрлэх хүнээ тодорхойлох,
  • ямар хүн чамд таалагддаг,
  • шохоорхол гэж юу болох,
  • юуг хайр гэдэг,
  • бусдыг хайрлах гэж юу болохыг ойлгохын тулд чамд туршлага хэрэгтэй.

Үерхэлийг туршлага болгож болох юм. Өөрийгөө болон бусдыг таних туршлага. Харин хэзээ, хэнтэй үерхэх болон үерхэхгүй вэ, үерхлээ гэхэд хил хязгаар нь хаа хүртэл байх гэдэг бүгд чиний сонголт шүү.

Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter