Яагаад интроверт хүмүүс утга учиргүй яриаг үзэн яддаг вэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-24

Хүнийг зан төлөвийн ялгаатай байдлаар нь экстраверт буюу нээлттэй, интроверт буюу дотогшоо төрлийн хүн гэж хуваадаг. Тэр дундаа интроверт хүмүүс тайван ул суурьтай, нухацтай байдлыг эрхэмлэдэг учир нийгмийн олон янз байдал, хүн хоорондын утга учиргүй харилцаа, дүр эсгэлтээс зай барихыг илүүд үздэг аж.

Интроверт хүмүүс яагаад утга учиргүй яриа өрнүүлэхээс зайлсхийдэг вэ? 

The Huffington Post сэтгүүлд  энэ асуултад хариулт өгсөн нийтлэл бичжээ. Тус нийтлэлд интровертууд хүмүүсийн хийрхэл, харилцаандаа гаргадаг төвөгтэй байдалд үнэн голоосоо дургүй. Тэд амьдралд ахиц дэвшил авчрахуйц үр дүнтэй зүйлд татагддаг. Хов жив, ялихгүй яриа тэдийг  ядрааж, залхаадаг байна. Интроверт хүмүүс үнэнч байж, чухал сэдвээр нухацтай ярилцах дуртай. Тэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох үедээ эрч хүчээ алддаг. Харин өөрийн тогтоосон хүрээлэлдээ ноёрхож, оюун ухаанаа үргэлж хурцалдаг аж. 

Гэвч үнэндээ энэ төрлийн хүмүүс манлайллын ур чадвар, бусдыг өөртөө татахдаа экстраверт хүмүүстэй харьцуулахад доогуур. Гэвч тэд өөрийн оюун санаанаасаа эрч хүч, урам зориг авдаг. Тэд асуулт асууж, аливаа учир зангилааг логик сэтгэлгээгээр тунгаан бодохдоо гаргууд. Тэдний асуултад  уйтгартай, байдаг л нэг явцуу  хариулт өгвөл харилцаа тэр агшинд дуусгавар болно. Харилцахад төвөгтэй мэт боловч энэ төрлийн хүмүүстэй нэг л дотносвол та амьдралыг илүү утга учиртай, үнэ цэнтэйгээр мэдэрч эхлэнэ.

#мэдээ