Шинэ харилцаанд анхаарах ёстой 10 зүйл


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-19

Бид бүгд алдаа гаргадаг. Алдааны цааны алдаж хоцорсон золиос ч бий. Гэхдээ алдаа гэдэг бол маш том хичээл. Харин юуг, хэдийн хэмжээний чухал зүйлийг золиослосон байна, төдий хэмжээний өртөгтэй хичээлд суужээ гэж ойлгох ёстой аж. Ялангуяа шинэхэн харилцаанд дахин алдаа гаргахгүй тулд дараах 10 зүйлсийг анхаараарай. 

1. Өөртөө итгэ

Харилцаа чинь өмнө нь олон удаа бүтэлгүйтэж байсан байж болно. Дахин эхлэвэл дахиад л бүтэлгүйтэх байх гэсэн айдас биднийг ангал руу түлхэх болно. Тиймээс дахиж алдахгүй, харилцаагаа бүтээнэ гэсэн итгэлийг өөртөө би болгож, зоригжуулаарай

2. Өнгөрсөнд эргэлзэхээ боль

Тийм ээ, тэд чамд муухай хандсан. Гэхдээ юу гэж? Хүмүүс өөр шүү дээ.

Цоо шинэхэн харилцааг бий болгох гэж буй бол өнгөрснийг мартаарай. Шинэ харилцаа бол шинэ  хуудас юм шүү.

3. Тэр чам руу хариу мессеж бичихгүй байна гэж бүү сандар.

Магадгүй тэр шүршүүрт орж байгаа байх. Хүнд итгэж найдаж чаддаг байна гэдэг сайхан зан чанар шүү.

4. Өөрт тохиолдсон бүх зүйлийн талаар ярихаа боль

Мэдээжийн хэрэг тухайн өдөр болсон бүх зүйлээ хэн нэгэнд ярих гоё байдаг хэдий ч байнга давтагдвал залхах болно. 

5. Өмнөх харилцааныхаа талаар түүнд бүү тайлбарла 

Хуучин хүнийхээ тухай байнга ярихаа боль. Өнгөрсөнд биш яг одоодоо амьдар

6. Өөрийгөө хүлээн зөвшөөр, хайрла

Байгаагаар чинь хайрлах хүн хаа нэгтээ бий шүү.

7. Бүү бүдүүлэг бай

Хэрүүл тэмцэл хийхээ боль.  Энэ нь байдлыг дордуулхаас биш огтхон гаргалгаа болж чадахгүй.  

 8. Үнэнч бай

Хамгийн чухал зарчим юм шүү 

 9. Хэт туйлширч болохгүй

Та, тантай хамт буй нэгэн ч хувь хүн. Зураасыг давсан харилцааг анхнаас нь бий болгохгүй байхыг хичээгээрэй.

10. Түүнийг энгийн зүйл мэтээр бүү бод 

Хэзээ ч юуг ч, тэр тусмаа хүмүүсийг энгийн зүйл гэж бүү бод . Хүмүүс ирнэ, бас явна. Гэхдээ өөрт үнэ цэнтэй хүнд үлдэх шалтгааныг өгөөрэй.

Эх сурвалж: ideapod 

#Сэтгэл зүй