Хэрвээ чи сэтгэлээр унасан эсвэл шийдэж чадахгүй асуудлаасаа болоод сэтгэл гутралд орсон байгаа бол хэн нэгэнтэй ярилцаж тусламж, дэмжлэг авах хэрэгтэй. Гэсэн ч хэнтэй ярилцахаа мэдэхгүй, хэн ч чамайг ойлгохгүй санагдах үе бишгүй тохиолддог л биз? Тэгвэл бидний хамгийн ойр дотны хүмүүс эцэг эх байдаг учраас яагаад тэдэнтэй ярилцаж, юу тохиолдсоноо хэлэх гээд оролдоод үзэж болохгүй гэж? Хэрвээ чи сэтгэл гутралтай болсон, түүнийгээ эцэг эхдээ хэрхэн хэлэхээ ойлгохгүй яваа бол дуустал нь уншаарай.
Би юунаас эхэлж ярих вэ?
Хэрвээ чи яг юунаас эхэлж ярьж хэлэхээ мэдэхгүй байвал маш энгийн өгүүлбэрүүдээс эхлүүлээрэй ."Та завтай байна уу? Би таньтай ярилцах хэрэгтэй байна" гээд л эхэлж болно. Дараа нь юу туулж байгаагаа хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, "Би сүүлийн үед маш их сэтгэлээр унаж байна. Би өөрийгөө сэтгэлээр унасан байх гэж бодож байна, яагаад гэвэл” гэх зэргээр нухацтай ярилцаж үзээрэй.
Эцэг эхтэйгээ ярилцах нь хэр тустай вэ?
Хэн нэгэн чамайг сонсож, анхаарал халамж тавьж байгааг мэдрэх маш их тайвшралыг хүнд өгдөг. Хамтдаа ярилцах нь чамд илүү итгэл найдвар төрүүлээд зогсохгүй хүнд асуудлыг хялбар шийдэхэд тусална. Энэ нь чамайг ганцаараа биш гэдгээ мэдрэх боломжийг олгох болно шүү. Бас заримдаа аав ээжүүд тулгарч буй асуудлын өөр өнцгийг олж харахад тусалдаг. Тэд сайн зөвлөгөө өгч чадна, итгээрэй. Учир тэд ч бас чиний насан дээр байсан шүүдээ. Бас тэд чамаас хамаагүй туршлагатай учраас хамгийн зөв шийдлийг олж өгч магадгүй юм.
Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
Харин энэ хэсэгт хүүхэд тань сэтгэлээр унаж буй мэт санагдсан бол аль эсвэл чи эцэг эхдээ сэтгэлээр унаснаа хэлэхээр шийдсэн бол дараах зүйлсийг хийхийг асуугаарай.
Эх сурвалж: Kidshealth
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх