Гитарчин Д.Отгонбаярт урлагийнхны барьсан ГЭНЭТИЙН БЭЛЭГ


YOLO.mn | YOLO.MN
2018-11-11

АНУ-д "Нирвана" хамтлагийн дуун дээр 1000 бөмбөрчин хамт тоглосон бол ОХУ-д Виктор Цойн дуун дээр 300 гитарчин хамт тогложээ. 

Тэгвэл энэ уламжлалыг Монголд мөн үргэлжлүүлж, МУГЖ, гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаярын энэ сарын 23, 24-нд болох тоглолтод нь зориулан урлагийн анд нөхөд нь  гэнэтийн бэлэг барилаа.

Д.Отгонбаярын 10 жилийн өмнө "Чоно" хамтлагт зориулан зохиосон "Чамд таалагдахын тулд" дууг дахин шинэчлэн "Чоно", "Хурд", "Харанга" болон бусад амьд хөгжмийн хамтлагууд, Д.Отгонбаяртай уран бүтээлээр холбогдсон дуучин С.Наран, С.Сэрчмаа, Б.Чинбат зэрэг үе үеийн уран бүтээлчид, "The Voice of Mongolia" шоуны "Team Otgoo" багийнхан оролцож бүтэн сар бэлджээ.

"Чоно" хамтлагийн зүгээс энэхүү гэнэтийн бэлгийг санаачилж зохион байгуулсан Brand Media Group, Ace Entertainment болон нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлж өөрсдийн Фэйсбүүк хуудсандаа дараах хоёр бичлэгийг тавьсан байна.

Гэнэтийн бэлгийн бэлтгэл ажил хэрхэн явагдсаныг дараах бичлэгээс үзээрэй

Гэнэтийн бэлэг

#Khurd