Аялахад чинь тус болох нэвтрүүлгүүд


С. Энхжаргал | YOLO.MN
2022-02-14

Хүн бүр л дэлхийгээр аялахыг хүсдэг байх. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ хэзээ нэг өдөр дэлхийгээр тойрох аялалд гарахад чинь тус болох нэвтрүүлгүүдийг онцолж байна. Санал болгож байгаа аяллын нэвтрүүлгүүд маань англи, орос, монгол хэлээр байгааг анхаараарай. Эдгээрийг ойлгохгүй гэж төвөгшөөлгүй үзэх нь бидний гадаад хэлний мэдлэгт нэмэртэй шүү дээ. Дэлхийгээр аялах хүмүүс дэлхийн хэлтэй байх хэрэгтэй. “Чих онгойно”, англи subtitle ч байгаа.

PARTS UNKNOWN - ҮЛ МЭДЭГДЭХ ХЭСГҮҮД

“Аялал гэдэг бол мэдэгдэхгүй байгаа сайхан мэдрэмжүүд юм” гэж CNN телевизийн алдарт аяллын нэвтрүүлгийн сэтгүүлч, зохиолч Anthony Bourdain (1956-2018) тодорхойлжээ. Түүний аяллын нэвтрүүлэг нь “Үл мэдэгдэх хэсгүүд” (Parts Unknown) нэртэйгээр үзэгчдэд хүрч байжээ. Тэрээр анх тогооч мэргэжилтэй нэгэн байсан гэдэг. Дэлхийгээр аялж дэлхийн хоол ямар, ямар амттай байх  бол гэсэн бодол нь түүнийг дэлхийн хамгийн алдартай аялагч болгосон гэнэ. Түүний ороод гарсан ресторан, хоолны газрууд үйлчлүүлэгчид ихтэй, анхаарал татдаг байсан тухай  мэдээлэл  ч байдаг. 

Anthony Bourdain: Parts Unknown Travel&Cooking гарчигтай 57 дугаар бүрэн хэмжээний  нэвтрүүлэг youtube-ийн All Documentary хуудсанд нийтлэгдсэн байна. Доорх линкээр ороод үзээрэй.
Холбоос: Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Анхааруулга: Нэвтрүүлэгч, хөтлөгч болон нэвтрүүлгийн баг хамт олны шийдлээр нэвтрүүлгийн зохиомж урган гардаг. Тэдний хошигнолд эмзэг хандахгүй байхыг хүсье.

ОРЁЛ И РЕШКА –СҮЛД ҮҮ?,  ТОО ЮУ?

Хоёр хөтлөгч ихэвчлэн онгоцны буудлаас гарахдаа зоосоо дээш шидэн тоо, сүлдийн аль нь буухыг тааж нэвтрүүлэг эхэлдэг. Хэлсэн тэмдэгтийн эзэн дахин сугалааг сонгоод дуусдаггүй мөнгөтэй картын эзэн болох эсвэл тодорхой хэмжээний мөнгөтэй явах эсэхээ шийддэг. Сүлд үү?, Тоо юу? аяллын нэвтрүүлгийн зохиомж нь хамгийн их мөнгө үрж аялахад тухайн орны дээд зэрэглэлийн үйлчилгээ нь ямар байх вэ? Эсвэл хамгийн бага мөнгөөр аялахад тухайн орны бага мөнгөн дүнтэй үйлчилгээг харах боломжтой болдгоороо буад аяллын нэвтрүүлгүүдээс ялгардаг. 


Мөн хөтлөгчид нь Оросын нийгэмд олны анхаарлыг ихээр татсан хүмүүс байдгаараа онцлогтой. Шинэ хөтлөгчдийн нас залуу, сонирхол болон биеэ авч яваа байдал нь  урьд өмнөх дугааруудаас өөр болгожээ. 
Ингээд youtube-ийн хайлтын хэсэгт Орел и Решка гэж бичихэд сонирхолтой олон дугаар гарч ирнэ. Subtitle хэсэгт дараад хэлээ сонгоорой. Доорх линкээс авч үзээрэй.

Холбоос: Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ-2 буюу ДЭЛХИЙГЭЭР АЯЛАГЧИД

Дараагийн санал болгох нэвтрүүлэг бол Монголын №1 аяллын нэвтрүүлэг гэж болохоор "Үүргэвчтэй аялал-2" юм. Хөтлөгчдөөр Б. Батбаяр, Г.Ганхүү нар ажилладаг. Монголын хүүхэд залуучууд бидэнд “гүүр” болох тэдний нэвтрүүлгийг youtube хуудаснаас нь үзээрэй.  World Wanderers Дэлхийгээр Аялагчид хуудсанд нэвтрүүлгийн дугаарууд болон аялалтай холбоотой их мэдээлэл бий. 


Холбоос: Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

 

#Мэдэхэд илүүдэхгүй #зөвлөнөө