Гэгээн хайрын баяр тун удахгүй болох гэж байна. Энэ өдөр та хайртдаа ямар бэлэг өгөхөө, юу хийж өнгөрүүлэхээ хараахан шийдээгүй байгаа бол танд жаахан ч гэсэн тус болох vvднээс доор дурдах санаануудыг зөвлөж байна. Та хамгаас хайртай хvнээ баярлуулах чухал баярын гоё санааг эндээс л олж аваарай.
1. Хамгийн чухал зүйл бол Валентины оройн ЗООГ
Энэ өдөр та зөвхөн валентинаар л идэх онцгой зоогийг сонгоорой.
Хэт үнэтэй биш ч романтик бас "хөөрхөн" сэтгэгдэл төрүүлэх хоол бол яах аргагүй "Зүрхэн пицца" юм. Зүрхэн хэлбэргүйгээр валентины баярыг төсөөлшгүй. Тус өдрийн зоог хүртэл зүрхэн хэлбэртэй байна гээд та төсөөлдөө. Валентины өдрөө илүү романтик, шинэлэг болгохыг хүсвэл "Хайрын багц"-ыг заавал сонгоорой.
2. Хэзээ ч мартагдашгүй БЭЛЭГ
Дэлхийн хамгийн романтик баярын сонгодог бэлгүүдийн нэг бол яах аргагүй сүрчиг. Хайрт тань сүрчгээ түрхэх бүртээ таныг санагалзана гэдэг сайхан хэрэг биш гэж үү? Дур булаам байдал, эмэгтэй хүний хүч чадлыг илтгэх сүрчгийг хайртай бүсгүйдээ бэлэглэж Гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ үнэртнээрээ хослоорой.
3. Мэдээж амтат ШОКОЛАДЫГ мартаж болохгүй
Та бэлэг өгсөн ч гэсэн валентины баярын бэлэг тэмдэг шоколадыг заавал өгөөрэй.
Харин хамгаас амттай бас түүнийхээ яах аргагүй дурлах зүрхэн хэлбэртэй шоколадыг шүү!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх