IHC Esports баг Рио Мажорын эхний тоглолтоо маргааш хийнэ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-10-30

CSGO-ын 2022 оны хоёр дахь мажор "Intel Extreme Masters Rio Major 2022" Бразилын Рио де Жанейро хотод маргааш эхэлнэ.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний Challenger шатанд Монголын IHC Esports баг оролцох бөгөөд эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 1-ний 00:30 цагаас Хойд Америкийн Evil Geniuses багтай хийнэ.

bLitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), Bart4k (Б.Баатархүү), kabal (Б.Бат-Энх), sk0R (Б.Тэнгис), ANNIHILATION (Н.Түвшинтөгс) нараас бүрдэх Монголын баг өчигдөр Бразилыг зорьсон юм. Багийн дасгалжуулагчаар maaRaa (Б.Эрдэнэдалай) ажиллаж байна.

Тэдний эсрэг тоглох АНУ-ын Brehze (Винсент Каёонте), Болгарын CeRq (Цветелин Димитров), АНУ-ын autimatic (Тимоти Та), Канадын HexT (Жадан Постма), Казахстаны neaLaN (Санжар Ишаков) нарын бүрэлдэхүүнтэй Evil Geniuses баг хамгийн сүүлд "BLAST Premier: Fall American Showdown 2022" тэмцээний хүрээнд Бразилын "Fluxo" багт хожигдоод буй.

#Мэдээ