Central телевизийн бэлтгэн хүргэдэг “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар бүлэг үзэгчдэд хүрч байгаа билээ. Одоогийн байдлаар дөрвөн анги цацагдсан байна.
Дөрөвдүгээр ангид хасалтын өдөр тохиож, Э.Мичид, Б.Цэрэнтогтох, Б.Дэлгэрмаа нар нэвтрүүлгээ орхилоо. Тэр дундаа төсөөлөмгүй оролцогч болох Michi нэвтрүүлгийг орхисон нь бусад оролцогч, үзэгч, панелистуудын гайхширлыг төрүүлээд байгаа юм.
Ингээд өнөөдрийн нийтлэлээр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны шүдний дагина хэмээн нэрлэгдээд буй Э.Мичид буюу Michi-гийн тухай сонирхолтой 7 баримтыг хүргэе.
1. Э.Мичид нь АШУҮИС шүдний эмч мэргэжлээр төгссөн. Одоо “Бат Дент” шүдний эмнэлэгт ажиллаж байгаа юм. Мэргэжлээрээ 8 дах жилдээ ажиллаж байгаа аж.
2. Нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш түүнд үзүүлэхээр цаг авах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, үзлэгийн цаг дүүрчээ.
3. Тэрээр 29 настай бөгөөд хоёр хүүхдийн ээж юм.
4. Торомгор алаг нүд, туранхай гоолиг биеэрээ олны анхаарлыг татаад буй тэрээр нэвтрүүлгийн туршид оролцогч Т.Хонгортой романс үүсгэж, анхны болзоондоо ч яваад амжсан билээ.
5. Мөн дэр булаацалдах тэмцээнд адтай сэргэлэн зангаараа тэргүүлж, хамгийн анхны нууц өрөөнд орсон хүн болсон юм.
6. Түүний инстаграм хаяг нь @michienh. Одоогоор 55.4 мянган дагагчтай.
7. Э.Мичид өөрийн танилцуулгадаа “Бүхнээ өгч хайрлах гээд байдаг нь сул тал болдог” хэмээн хэлсэн. Мөн хүчтэй, ноён нуруутай залуу таалагддаг тухайгаа ч дурдсан байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!