Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Байгалийн ухааны ХИМИ, ФИЗИК, БИОЛОГИЙН хичээлээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг ажиглах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой шинжлэх ухааны бүтээлийн наадам зохион байгуулагдана.
- Аймаг, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой.
- Шалгаруулалтын эцсийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Бид хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах, цаашлаад Монгол улсаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор SCIENCE FAIR -ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН-ыг Монгол улсад 3 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү уралдааныг ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр алдарт эрдэмтэн Нобелийн шагналт МАКС ПЛАНК-ийн нэрэмжит болгон 2024 оны 10-р сарын 19-ний бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Монгол улсын нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангийн сурагчид оролцоно.
ловсролын сургуулийн 5-12-р ангид суралцдаг
- Багаараа эсвэл ганца найз нөхөд, ангиасаа баг бүрдүүлж оролцож болно.
- Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой
- Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно.
- Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.
УРАЛДААНЫ ЖУРАМ
- Уралдаанд оролцоход үнэ төлбөргүй байна.
- Бүртгэлийг сурагч өөрөө, эсвэл багш, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамтаар хийсэн байх ёстой. Их сургуулийн оюутан, судлаач, багш, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудаас бүтээлийнхээ талаар зөвлөгөө, тусламж авсан байж болно
- Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно. Оролцогчийн өөрийн санаа, бүтээл байх ёстой.
- Ялагчдыг биет болон постер үзэсгэлэнгийн үеэр зарлана.
Багаар оролцох тохиолдолд:
- Баг нь 4-өөс ихгүй гишүүнтэй байна.
- Оролцох баг өөр өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Тийм тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиар оролцох.
- Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.
Уралдаанд орсноор оролцогчид энэхүү ерөнхий журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.
БҮТЭЭЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ:
Физик, Хими, Биологийн шинжлэх ухааны сорилт, туршилтийг гарт баригдах, нүдэнд харагдахуйцаар өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс хамаарна.
Бүтээлийг дараах үндэслэлээр шүүнэ.
- Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
- Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх
- Оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
- Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
5, 6, 7, 8, 9, 10,11,12 анги гэсэн 8 ангилалд шалгаруулна.
• Ангилал бүрийн
ТЭРГҮҮН БАЙР-т цом, өргөмжлөл, зөөврийн компьютер
ДЭД БАЙР-т өргөмжлөл, "Гэртээ туршъя" бэлэг
ГУРАВДУГААР БАЙР-т өргөмжлөл, "Гэртээ туршъя" бэлэгээр тус тус шагнана.
ШАЛГАРУУЛАЛТ:
1 -р шат:
Бүртгэл 2024-10-11-ны 09:00 цаг хүртэл явагдана.
Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээлэл, оролцогчдын мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.
Бүртгүүлэх линк: https://docs.google.com/.../1FO6RAZwyQ5rAKIG1cS9nQh5.../edit
#УРАЛДААНД_ЗААВАЛ_БҮТЭЭЛЭЭ_АВЧ_ИРНЭ
Холбоо барих утас: 80018262
2-р шат:
- Оролцогчдын бүтээлүүдийг 2024 -10-18-ний баасан гарагт МУБИС-ын хичээлийн 3-р байранд дүрс бичлэг хийх тул бүтээлүүдээ авчирна.
3-р шат:
- Биет болон постер үзэсгэлэн шалгаруулалт 2024-10-19-ны Бямба гарагт болно. Энэ өдөр бүтээлээ заавал өөрийн биеэр авч ирсэн байх шаардлагатай.
Шүүгчдийн бүрэлдэхүүн бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.