Тэнгисийн эргийн шинэ оролцогч Б.Энхтамирын тухай сонирхолтой 15 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-05-05

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу анги нэмэгдэх тусам улам сонирхолтой, адал явдлаар дүүрэн болж байна. Сүүлд цацагдсан ангид хоёр шинэ оролцогч нэмэгдсэн нь үзэгч, оролцогчдын хувьд багагүй сонирхлыг татаад буй.

Ингээд Yolo.mn уншигч та бүхэндээ зориулан шинэхэн оролцогч Б.Энхтамирын тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байна.

1. Б.Энхтамир нь 2004 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, жинлүүрийн орд. Ам бүл дөрвүүлээ.

2. Тэрээр усан спортоор найман настайгаасаа эхэлж хичээллэсэн. Одоо усан сэлэлтийн олон улсын хэмжээний мастер цолтой, тамирчин хүн юм.

3. Өнгөрсөн онд Хятадын Хонконгт болсон Олимпын эрх олгох усан сэлэлтийн тэмцээнд оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр “Парис-2024”-т оролцох эрхээ авсан байна.

4. Олимпын эрх олгох тэмцээнд оролцох үеэрээ 50м өврөөр даллах сэлэлтээр 23.49 секундийн амжилтыг үзүүлж, Монгол улсынхаа дээд рекордыг шинэчлэн тогтоож байжээ.

5. Түүний төрсөн эгч Б.Энххүслэн мөн адил усан сэлэлтийн спортоор хичээллэдэг, тамирчин хүн. Энххүслэнгийн хувьд Тамираагаас гурван насаар эгч бөгөөд “Токио-2020” олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож байжээ.

6. Харин Тамираа “Парис-2024” зуны 33 дах удаагийн олимпод усан сэлэлтийн төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Тус олимпын эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 80 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Энхтамир 50.81 секундийн хугацаанд зайгаа дуусгаж, 50-р байрт орсон байна. Ингээд Монгол улсын усан сэлэлтийн 100м зайнд 51 секунд явсан анхны тамирчин болсон аж.

7. Тэрээр өөрийгөө аливаа зүйлд тайвнаар ханддаг, тунгааж боддог төрлийн хүн хэмээн тодорхойлсон. Харин гадаад үзэмжийн хувьд өндөр, царайлаг, гоё биетэй гэжээ.

8. Ямар нэгэн эхлүүлсэн зүйлдээ хичээснийхээ хэрээр амжилт үзүүлэхгүй байх үед их айдаг гэнэ.

9. Б.Энхтамир, “Эмэгтэй хүмүүс миний гадаад үзэмжээс гадна зан аашинд татагддаг. Яагаад гэвэл би буурь суурьтай тогтвортой тайван төрлийн хүн. Би ерөөсөө шалиг биш. Нэг эмэгтэй таалагдаад харьцвал өөр хүмүүстэй харьцдаггүй

10. Хамгийн дуртай хоол нь будаатай хуурга. Багаасаа идэж өссөн болохоор дуртай байдаг. Харин тэмцээний үеэр хооллолтоо анхааран нүүрстөрөгчөө нөөцөлж, гам сайн барьдаг аж.

11. Амьдралдаа гаргаж байсан олон шийдвэр дундаас спортоор хичээллэж эхэлсэн нь хамгийн зөв байсан гэнэ.

12. Сэтгэлээр унасан үедээ аль болох бодлогошрохгүйгээр аль болох маргаашийнхаа ажлыг төлөвлөөд тэр өдөртөө эрт унтаж аваад өглөөг эрч хүчтэй эхлүүлдэг. Харин амжилт ахихаа болих үед хэсэг шантардаг.

13. Чөлөөт цагаараа кино үзэх, цанаар гулгах, дугуй унах дуртай.

14. Уснаас авдаг тэр гайхалтай мэдрэмж нь таалагдаж, бага наснаасаа эхлэн усан сэлэлтээр тууштай хичээллэх болжээ. Мөн усан сэлэлтээс гадна Волейболын спортоор хичээллэх дуртай.

15. Түүний инстаграм хаяг @enkhtamirr_b , инстаграм хуудастаа 30 мянган дагагчтай.

#Тэнгисийн эрэг дээрх 24/7 #Энхтамир