Стрессийн үед илрэх шинж тэмдгүүд ба тэдгээрийг таних аргууд


Сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт стрессийн үед илрэх шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

СТРЕССИЙН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Хамгийн аюултай зүйл бол таны бие стрессд амархан дасан зохицох явдал юм. Та стрессд аажмаар дасаж, аль хэдийнэ танил болсон мэт мэдрэмж төрж эхэлнэ. Хэдий стресс таны биед хүндээр тусаж байгаа ч хэрхэн нөлөөлж буйг нь сайн анзаардаггүй. Иймээс стрессээс үүссэн шинж тэмдгүүдийн тухай мэдээлэлтэй байх нь маш чухал юм. Стрессээс болж үүссэн шинж тэмдгүүдийг дөрөв ангилдаг. Үүнд:

ОЮУН САНААНД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Санах ой муудах

- Анхаарал төвлөрөлт муудах

- Шүүмжлэлт сэтгэлгээний чадвар муудах

- Аливаа зүйлээс зөвхөн сөрөг талыг нь олж харах

- Сэтгэл түгших эсвэл хэт ургуулан бодох

СЭТГЭЦЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Аз жаргалгүй байх

- Сэтгэл хөдлөлгүй болох

- Уур уцаартай болох

- Сэтгэлээр унах

- Ганцаардах, өөрийгөө тусгаарлах

БИЕ МАХБОДОД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Амархан өвчлөх

- Хэт их жин нэмэх эсвэл хасах

- Өтгөн хатах

- Дотор муухайрах, толгой эргэх

- Цээж хөндүүр оргих, зүрхний цохилт түргэсэх

- Бэлгийн дур хүсэл буурах

- Ханиад, томуу байнга тусах

ЗАН ҮЙЛД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх

- Нойргүйдэх эсвэл хэт унтамхай болох

- Бусдаас зайгаа барих

- Хариуцлагыг үл тоомсорлох

- Тайвшрахын тулд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх

- Мэдрэлийн зуршилтай болох /хумсаа мэрэх, хурдтай алхах гэх мэт/ зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Бид дараагийн дугаарт стресст орсон эсэхээ мэдэх сэтгэл зүйн тестийг бэлтгэн хүргэх болно.

Эх сурвалж: Help Guide

#Сэтгэлзүй #Стресс #Шинж тэмдэг