Хэдэн насандаа ямар үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй вэ?


Сондор | YOLO.MN
2018-01-10

Орчин цагийн амьдралын хэв маяг, бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт өвчнүүдийн хүндрэх шалтгаан нь болсоор байна.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хамрагдах нь эрт үед шинж тэмдэг өгдөггүй өвчнүүдийг илрүүлэхэд ач холбогдолтой юм.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан Эрт илрүүлэг үзлэгт хамрагдах насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна.

18-29 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, биеийн жингийн индекс (БЖИ), урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө жил бүр
  • Цусны даралт жилд 1 удаа,
  • Холестерол илрүүлэх 5 жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа

30-39 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр
  • Цусны даралт үзэх жилд 2 удаа,
  • Холестерол илрүүлэх 3 жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа
  • Хөхний хавдар 2 жилд 1 удаа

40-49 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт үзэх жилд 2 удаа,
  • Холестерол илрүүлэх жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 2-р хэв шинж 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Ясны сийрэгжилт 3 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа,
  • Хөхний хавдар жилд 1 удаа,
  • Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар 3 жилд 1 удаа

50-59 НАСАНД

  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт үзэх жилд 4 удаа,
  • Холестерол илрүүлэх жилд 1 удаа,
  • Чихрийн шижин 2-р хэв шинж 3 жилд 1 удаа,
  • Элэгний В, С вирүс илрүүлэх 2 жилд 1 удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг 5 жилд 1 удаа,
  • Ясны сийрэгжилт 2 жилд 1 удаа,
  • Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээ 3 жилд 1 удаа,
  • Уушгины хавдрын шинжилгээ 3 жилд 1 удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн 3 жилд 1 удаа,
  • Хөхний хавдар жилд 1 удаа,
  • Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар 3 жилд 1 удаа тус тус хамрагдах хэрэгтэй.  

#HealthTesting #Advice