МАНАЙ АНГИ: Урлаг, спортоор тэргүүлэгч 11А-ынхан


Үжин | YOLO.MN
2017-03-29

Улсын тэргүүний 24-р сургуулийн 11а ангийнхан спорт, урлаг, сурлагаараа тэргүүлсэн олон сурагчтай. Ингэж дурдахын учир нь тус ангид билльярдын тэмцээний дэлхийн аварга, бүжгийн спортын дэлхийн аварга гээд олон авьяаслаг бөгөөд чадварлаг хүүхэдтэй юм.

Мөн тэд Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд оролцдог цэрэг спортын “Дөл” тэмцээнд жил дарааллан амжилттай оролцжээ. Тэд эв найрамдалтай, нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдынхаа хэцүү цагт нь хэзээд тус болж чаддаг гэдгийг ангийн дарга нь хэлж байлаа. Мөн тэд хамтдаа багшийгаа баярлуулж, охид нь хөвгүүдээ, хөвгүүд нь охидоо тэмдэглэлт өдрүүдэд баярлуулдаг гэнэ.

Бие биедээ туслаад зогсохгүй анги хамт олноороо ядарсан болон хүнд ажил хийдэг хүмүүст ч тус дэм болох ажлыг сар бүр зохион байгуулдаг гэнэ. Жишээ нь тэд өөрсдийн санаачилгаар тохижилт үйлчилгээний ажилчдад халуун аарц, цайгаар дайлах сайн үйлсийн аяныг өрнүүлжээ.

Ангийн хүүхэд бүр л тодорхой хэмжээнд урлаг, спорт, хичээл сурлагаар амжилт гаргасныг харахад үнэхээр бахадмаар. Хүүхэд бүр нэгэндээ үлгэр жишээ болж, “Би бусдаас юугаараа дутуу гэж...” хэмээх өөртөө урам өгөх эерэг бодлыг тээж дор бүрнээ хичээдэг гэнэ.

Тэдэнтэй YOLO.mn  нэг өдрийн хичээлийн дараах цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн сурвалжлагыг хүлээн авна уу. Бид ангиудаар зочлохдоо тодорхой нэг сэдвийн дагуу хүүхдүүдийн үзэл бодлыг хүргэдэг уламжлалтай. Тиймээс энэ удаад үерхэл нөхөрлөл болон түүний давуу тал, байх ёстой хэм хэмжээний талаар ярилцсан юм.


Нийслэлийн 1-р дунд сургуулийн 12г ангиас хийсэн "МАНАЙ АНГИ: Тэд эв нэгдэлтэйгээрээ бусад ангиас онцгой" сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү. wink

#school #fun #teenagers