A$AP Rocky: Маникюр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан гоёл биш


Миау | YOLO.MN
2021-03-09

Та бидний мэдэж байгаачлан түүхийн ихэнх цаг үед хүмүүс маникюрыг зөвхөн охид, бүсгүйчүүдэд зориулагдсан гоёл хэмээн үздэг байсан билээ. Тэгвэл өдгөө дэлхийн нэртэй эрэгтэй алдартнууд томоохон арга хэмжээнд хумсаа өнгө өнгөөр гоён ирэх болжээ. 

Ингээд энэхүү нийтлэлээрээ эрчүүдийн хумсаа будах трэнд хэрхэн үүссэн, одоо ямархуу түвшинд яваа талаар мэдээллийг хүргэж байна.

Эрэгтэй уран бүтээлчид хумсаа өнгө өнгөөр будаж буй нь орчин цагт гарч ирсэн цоо шинэ трэнд биш юм. Тухайлбал, рок-н-роллын алтан үе гэгддэг 1970-аад онд Английн дуучин David Bowie-гээс эхлээд Aerosmith хамтлагийн гоцлол дуучин Steven Tyler, Nirvana хамтлагийн дуучин Kurt Cobain зэрэг уран бүтээлчид загварын хэвшмэл ойлголтуудыг эвдэн хумсаа гоёж байсан түүхтэй. Тухайн үед панк, эмо урсгалын эрэгтэй уран бүтээлчид л гол төлөв хумсаа буддаг байв. 

Домогт дуучдын бий болгосон энэхүү трэндийг 1990-ээд онд жүжигчин Johnny Depp тэргүүтэй уран бүтээлчид үргэлжлүүлсээр өнөөдрийг хүргэжээ.

Одоо бол эрэгтэй алдартнууд улаан хивсний ёслол дээр хумсаа эмэгтэйчүүдээс дутахааргүй гоён ирдэг болсон. Реппэр A$AP Rocky-гийн хувьд маникюр нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан гоёл биш бөгөөд хүйс харгалзахгүйгээр өөрийгөө илэрхийлэх нэгэн хэлбэр аж. Мөн тэрээр, “Эрэгтэйчүүд ч бас эмэгтэйлэг харагдана гэж эмээлгүйгээр хумсаа гоёдог байх хэрэгтэй” хэмээж байсан удаатай.

Харин Пуэрто-Рикогоос гаралтай реппэр Bad Bunny нэгэн ярилцлагынхаа үеэр, “Би бусдад хумсаа буд, үснийхээ өнгийг өөрчил, ингэ тэг гэж заахгүй ээ. Зүгээр л юу чамайг аз жаргалтай болгож байна, түүнийг л хий. Өөрийгөө бүү хязгаарла” хэмээж байв.

"Self-Care for Men" номын зохиолч, "Esquire", "Men's Health" сэтгүүлийн ерөнхий стилист Garrett Munce нэгэн ярилцлагын үеэр:

- "Цар тахлын улмаас их олон зүйл өөрчлөгдөж байна. Тухайлбал, өмнө нь хэзээ ч хумсаа будуулдаггүй байсан залуус энэ үеэр найз бүсгүй, эхнэрээрээ хумсаа будуулах болжээ. Энэ үзэгдлийг бид хөл хорионы үеэр уйдсантай холбон тайлбарлаж болох ч хэвшмэл ойлголтыг эвдэх гэсэн хүсэлтэй ч мөн холбож болох юм. 

Ерөнхийдөө маникюр нь шивээс, цоолтуур /piercing/, нүүр будалт зэргийн адилаар өөрийн хэв маягийг илэрхийлэх нэгэн хэлбэр болтлоо хөгжсөн. Сонирхуулан хэлэхэд Z үеийн залуус маникюрийг жендэр харгалзахгүйгээр хийлгэх үзлийг маш ихээр дэмжиж байна" хэмээжээ. 

Хүмүүсийн мэдлэг, ойлголтын цар хүрээ өдрөөс өдөрт тэлж буй энэ цагт хумсаа будсан эрэгтэйг шоолох, шүүмжлэх эрх хэнд ч үгүй.

Ингээд нийтлэлийн төгсгөлд өөрийгөө гайхалтай гэгч нь “илэрхийлсэн” алдартнуудын зургуудаас хуваалцаж байна.

David Bowie, 1973

David Bowie, 1973


Lou Reed, 1975

Lou Reed, 1975


Kurt Cobain

Kurt Cobain


Johnny Depp

Johnny Depp


Seal, 2013

Seal, 2013


A$AP Rocky

A$AP Rocky


Machine Gun Kelly

Machine Gun Kelly


Lil Yachty

Lil Yachty


Marc Jacobs

Marc Jacobs


Harry Styles

Harry Styles


Bad Bunny, 2018

Bad Bunny, 2018


Steven Tyler, 2018

Steven Tyler, 2018


Brad Pitt, 2015

Brad Pitt, 2015


Jared Leto

Jared Leto


#Гоо сайхан #Загвар #Хумс