Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Намайг их голж, надад их дургүйцдэг болсон.
Сайн уу? Энэ өдрийн мэнд. Би одоо 11тэй удахгүй 12 хүрнэ. Надад тулгарч байгаа зүйл нь юу вэ гэвэл Надад нэг сайн найзаа гэж боддог хүн бий. Гэвч намайг их голж, надад их дургүйцдэг болсон. Би яаж ч хичээсэн үргэлж л надад зааж эсвэл үл тоон, яг л би гэдэг хүн байдаггүй юм шиг л байх юм. Хааяа нийлвэл нийлнэ л дээ. Гэхдээ яг тэр үед би мөнгөтэй эсвэл шинэ утас авсан үе л байдаг. Би их гайхдаг тэр үед тэрний сайхан ааш хөдлөчихсөн байдаг юм уу тэр яг намайг ашиглаад байна уу? гэж боддог.
Нэг удаа би найз хөвгүүнд нь өөрийнх нь хэлснийг хэлсэн юм л даа. Тэгтэл намайг буруутгаж загниад, хоёр хүний дунд яс хаягч гээд л элдэв бусаар доромжилсон. Миний хэлчихсэн нь мэдээж буруу л даа. Гэтэл тэр би тэгж хэлээгүй гээд л гүрийгээд байсан. Би олон л удаа уучлалт гуйж байж л эвлэрсэн л дээ. Гэтэл одоо тэр намайг өөрийг нь тоосонгүй гээд л харьцахаа больчихсон. Найз маань бас хүнийг муулчихад л дараа нь зүү орох зайгүй найз болоод явчихдаг нь их муухай. Яг үнэндээ тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт 10 хоног амралтанд явсан юм. Тэгээд л дараа нь их сонин санагддаг болчихлоо.
ЗӨВЛӨГӨӨ: Нөхөрлөл, найз нөхөд гэдэг амьдралыг гайхалтай болгож байдаг үнэ цэнэтэй зүйлсийн нэг билээ.
Сайн байна уу? Нөхөрлөл, найз нөхөд гэдэг амьдралыг гайхалтай болгож байдаг үнэ цэнэтэй зүйлсийн нэг билээ. Таны найзаараа сонгосон тэр л хүн тань юу юунаас илүү таныг дэмждэг урамшуулдаг байж сая энэ үнэ цэнэтэй гэх тодотголд багтаж чадах юм шүү.
Үнэхээр найз чинь чамайг мөнгөтэй, шинэ утастай үед л нийлээд байгаа юм шиг санагдаж байвал энэ талаараа нээлттэй илэн далангүй хэлэх хэрэгтэй. Гэхдээ та буруугаар бодож байж ч болох юм. Энэ бүхний дараа үнэхээр та найзтайгаа байхдаа сэтгэл ханамжгүй, сайхан зүйл мэдрэхгүй тавгүйтэж, түүний үйлдэл үгэнд сэтгэл дундуур хэвээр байсаар байвал энэ нөхөрлөлөө үргэлжлүүлэх үү гэдгээ дахин нэг бодоод үзээрэй. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Туслах сэтгэл судлаач
Т. Цэцэгбаяр
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх