Герман улсад судалгаа хийх бүтэн тэтгэлэг зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-09

Тэтгэлгийн тухай:

Эйнштейний тэтгэлэг нь Эйнштейний Форум болон Wittensein сангаас залуу, шилдэг сэтгэгчдэд олгодог бөгөөд өмнөх судалгааныхаа чиглэлээс өөр салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодог. Энэ нь Альберт Эйнштейний шинэлэг, уялдаа холбоотой сэтгэлгээний арга барилыг дэмжих зорилготой юм. 

Тавигдах шаардлага:

  • Бүх улсын иргэдэд нээлттэй
  • 35 хүртэлх насны байх
  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Өмнөх судалгааны ажлаасаа өөр чиглэлийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байх
  • Англи эсвэл Герман хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

Тэтгэлэгт юу багтах вэ?

  • Тэтгэлэгт хугацаанд амьжиргааны зардал (5-6 сар)
  • Германд ирэх, буцах аяллын зардал
  • Эйнштейний зуны байшинд үнэгүй байрлах боломж
  • €10,000-ийн санхүүгийн дэмжлэг

Бүрдүүлэх материал:

  • CV
  • Төслийн санал
  • 2 тодорхойлох захидал
  • Их сургуулийн дүнгийн хуулбар

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2025.05.15

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх Сурвалж: Tetgeleg app

#тэтгэлэг #Эйнштейний тэтгэлэг