Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (06.21-06.27)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-06-18

Ирэх долоо хоногт сонин содон үйл ажиллагаа, үр өгөөжтэй сургалт лекц арвинтай. Ингээд дараа долоо хоногт болох үйл ажиллагаануудаас онцолъё.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. “HOW TO AVOID A CLIMATE DISASTER" НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хэзээ: Зургадугаар сарын 24-ний 20:00 цагт

Хаана: Clubhouse аппликэйшн

Тайлбар: Билл Гэйтсийн хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн учир шалтгаан, үр дагаврыг олон жил судалсан үр дүн болон үүнийг шийдвэрлэх санал санаачилгуудаа хуваалцсан номын тухай ярилцаж, нэг үдшийг өнгөрүүлэх нь ээ. Та хэлэлцүүлэгт оролцсоноор “Unread Book Club”-ийн гишүүн болох боломжтой.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

2. ГЭР БҮЛИЙН АМЖИЛТ БА ЖИНХЭНЭ ХАЙР

Хэзээ: Зургадугаар сарын 26, 27-ны 19:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Educast” сургалтын төв

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Тайлбар: Гэр бүлийн амьдрал тэр дундаа эхнэр, нөхрийн харилцаа эерэг сайн байх нь ирээдүйн амжилтад шууд нөлөөлдөг. Сургалтаар гэр бүлийн дөрвөн үе шат болон гэр бүлийн дөрвөн үүрэг хариуцлагын талаар ойлгож мэдэх юм.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

3. АМЕРИКТ СУРАЛЦАХ БЭЛТГЭЛ

Хэзээ: Зургадугаар сарын 23-ны 20:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Edu grow” сургалтын төв

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ гэдэг. Монгол залуучууд хилийн чандад суралцах нь энгийн зүйл болж, Америкийг зорих хүмүүс ч улам нэмэгдэж байна. АНУ-д суралцах хүсэлтэй ч хаанаас, яаж эхлэхээ мэддэггүй хүмүүс олон.

Харин уг сургалтаар "Америкт суралцах миний төлөвлөгөө" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч, "Америк сурч амьдрах боломжууд" номын зохиолч Т.Гантуяа “Сургуулийн урилга болон виз мэдүүлэх” талаар зааж, асуултуудад тань хариулт өгөх юм.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе