Америкийн TMZ вебсайт дуучин Zayn Malik найз бүсгүй Gigi Hadid-ийнхаа ээж Yolanda Hadid-ад гар хүрсэн гэх мэдээллийг цацсан билээ.
Тэгвэл өдгөө 28 настай дуучин маань үүнтэй холбоотой тайлбарыг тус вебсайтад өгсөн байна. Тэрээр:
- “Намайг Yolanda Hadid-ад гар хүрсэн гэх гүтгэлгийг эрс няцааж байна. Мөн охиныхоо төлөө энэ асуудалтай холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Yolanda энэ худал мэдэгдлээ эргэн нэг харж, асуудлаа гэр бүл дотроо шийдвэрлэнэ гэж найдаж байна” хэмээсэн юм.
Үүний дараа тэрээр өөрийн Твиттер хуудсаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэрээр:
- “Та бүхний мэдэж байгаачлан би өөрийнхөө хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэдэггүй төрлийн хүн. Би охиноо аюулгүй, гэр бүлийн асуудлыг нь дэлхий нийтээрээ ярьж шүүмжилдэггүй, нууцлал сайтай орчинд өсөж бойжоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Найз бүсгүйг маань гэртээ байхгүй байхад гэр бүлийн гишүүн нь орж ирэн маргаан үүсгэсэн. Охиныхоо аюулгүй өсөж бойжих орон зайг хамгаалахын тулд энэ хэрэгтэй холбоотой цуу ярианд хариу өгөхгүй, маргахгүй байхаар шийдлээ”.
Зургаан жилийн турш салж нийлсэн тэдний харилцааг Yolanda эсэргүүцдэг байсан бөгөөд тэрээр Zayn-ийг хэт захирамтгай, Gigi-гийн амжилттай яваа карьерт саад хийх нэгэн гэж үздэг тухай цөөнгүй хэвлэлд дурджээ. Харин одоо бол хосууд хоёр тийш болж байгаа ч охин Khai-гаа хамтдаа өсгөхөөр шийдсэн гэж тэдний ойрын танил “People” сэтгүүлд мэдээлжээ.
Эх сурвалж: Today, TMZ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх