Зун цаг дуусч шарлах моддын навчистай цуг намрын улирал хаяанд иржээ. Хүн бүрийн ажил сургууль эхлэх энэ л өдрүүдэд загварлаг, өөртөө итгэлтэй алхах сайхан биш гэж үү?
Хүн бүрийн дотор нууцхан оршдог хүсэл бол яахын аргагүй загварлаг хувцаслах. Гэвч та энэ намар юу өмсөхөө хараахан мэдэхгүй байна уу? Эсвэл намрын улиралд өмсөх хувцасаа бэлдэх гэж байна уу? Тэгвэл та бүхэндээ тренд болох хаана ч өмссөн загварлаг харагдах 18 хувцасыг танилцуулж байна.
1. БОМБЕР
Залуус бүрийн өмсөх болсон энэ хувцас салхи салхилсан намрын өдрүүдэд хамгийн тохиромжтой хувцасны нэгд зүй ёсоор орно.
2. ЯГААН БОМБЕР
Энэ бол охидын дунд хамгийн эрэлттэй бомбер. Өхөөрдөм, мөн загварлаг харагдах байдал нь охидод илүүтэй таалагддаг.
3. ЭМБЛЕМТЭЙ БОМБЕР
Ямагт өвөрмөц, содон харагдахыг хүссэн хэн бүхэнд санал болгох хувцас. Мөн олон төрлийн зураг, загварын сонголттойгоороо бусад бомберуудаас давуу талтай.
4. ӨРГӨН ХАНЦУЙТАЙ ЦАМЦ
Таны биеийн галбир, хэмжээнээс үл хамааран таныг загварлаг харагдуулахуйц энэ хувцас бол мэдээж өргөн ханцуйтай цамц. Энэ цамц магадгүй энэ намрын хамгийн эрэлттэй хувцас болохыг ч үгүйсгэхгүй.
5. ТОРОН ХАНЦУЙТАЙ ЦАМЦ
Энэ цамц нэгэн хэвийн хэвшмэл байдлаас залхсан хүн бүрт тохирсон хувцас. Торон ханцуй нь цамцыг чимэх хамгийн чухал зүйл. Та урагдаж муудсан цамцаа засварлаж гайхалтай торон ханцуйтай цамц болгох ч боломжтой.
6. МӨР ИЛ ГАРСАН ЦАМЦ
Урт юбка, жинсэн өмд гээд ямар ч хувцасан дээр зохицох хувцас. Таны хувцасны шүүгэнд байхад илүүдэхгүй л болов уу.
7. НООСОН ЯГААН ЦАМЦ
Салхи салхилсан жиндүүхэн өдрүүдэд өмсөж явахад хамгийн тохиромжтой. Мөн таны биед эвтэйхэн гэдэг нь хамгийн том давуу тал.
8. ҮСЛЭГ ЭДЛЭЛ
Үслэг эдлэл хүнийг эрхэмсэг мөн тав тухтай харагдуулдаг. Магадгүй та үслэг эдлэлд дуртай бол энэ намар тренд болох нь ээ. Сүүлийн үед хиймлээр хийсэн үслэг эдлэл ч жинхэнээсээ ялгарахгүй сайн, илүү загварлаг болсон тул үнийн хувьд жийрхэх ч хэрэггүй болжээ.
9. ПОМ МАЛГАЙ
Та гайхсан болов уу. Гэхдээ охидын дунд тренд болоод буй энэ малгай энэ намар ч мөн байр сууриа авч үлдэх бололтой.
10. НОГООН ХҮРЭМ
Хэрвээ та хүрэм авах гэж буй бол намрын улиралд хамгийн тохиромжтой өнгөөр ногоон өнгө нэрлэгджээ.
11. ЯГААН БАС ИРВЭСНИЙ ӨНГӨ ХОСОЛСОН ХҮРЭМ
Залуухан охид бүсгүйчүүдийн харцыг өөр дээрээ татаж чадахуйц энэ хувцас намар, хавар гээд ямар ч үед загварлаг, өвөрмөц байдлаа хэзээ ч алдахгүй.
12. ЖИНС
Хэзээнээс л танил байсаар ирсэн үг бол мэдээж жинс. Ямар ч үед тохиромжтой, мөн биед эвтэйхэн байдаг нь түүнийг авах хамгийн том шалтгаан.
13.ЭТГЭЭД, СОДОН ЖИНС
Зүгээр л жирийн жинсэн өмд авахын оронд өвөрмөц хээ, зурагтай таныг этгээд харагдуулахуйц жинсэн өмдыг энэ намар санал болгоё.
14. ТОРОН УРТ ЮБКА
Энгийн, классик харагдахыг хүссэн хэн бүхэнд хамгийн түрүүнд санал болгохуйц юбка. Таныг даруу мөн цэвэр цэмцгэр харагдуулах болно.
15. ДААВУУН ЮБКА
Хэрвээ та урт, гоолиг хөлтөй бол хөлөө гайхуулах хамгийн том боломж. Мөн биед эвтэйхэн гэдгээрээ ч давуу талтай.
16.ЦЭЦГЭН ХЭЭТЭЙ ЮБКА
Намар цаг болсон учир зуныг санагдуулам цэцгэн хээтэй юбка өмсөх нь бас л боломжийн гайхалтай санаа.
17. МӨНГӨЛӨГ ТҮРИЙГҮЙ ГУТАЛ
Мөнгөлөг гэх шалтгаан нь таныг цэвэрхэн, мөн загварлаг харагдуулахаас гадна ямар ч хувцсан дээр өмсөхөд тохиромжтой.
18.АРЬСАН ШААХАЙ
Чанартай, удаан эдэлгээтэйгээс гадна тав тухтай харагдуулна. Хэрвээ та шаахай сонгох гэж буй бол арьсан шаахайг энэ намар таньд гайхалтай зохицоно гэдэгт итгэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх