ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД: Хаан банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт болох Чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд 2007 оноос эхлэн 12 дахь жилдээ “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Шинэ оюутнуудад зориулсан энэ удаагийн хөтөлбөр энэ сарын 16-наас эхлэн хүсэлт хүлээн авч эхэлжээ.

Хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг олгох юм байна.

Материал хүлээн авах: Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй сурагчдын материалыг 2019 оны 4-р сарын 16-ны өдрөөс 5-р сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

 Бүрдүүлэх материал:

  • Анкет, холбоосоор татаж авах (https://kbknew.khanbank.com/files/0705abcd-79d5-412c-a71b-eee7d05ebdcf/%D0%90%D0%BD%D0%BA%D0%B5%D1%82.pdf)
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй)
  • Ахлах буюу 11-р ангийн жилийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  • Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр 1 ширхэг (маягтын дагуу, Анкетын хавсралт-2)
  • Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 2 жилд гаргасан амжилтыг гэрчилсэн баримтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • “Миний ирээдүйн зорилго” болон “Монголын ирээдүй миний нүдээр” сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар /монгол хэлээр/ цэвэр гаргацтай бичсэн 500-гаас доошгүй үгтэй эсээ бичлэг.
  • Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна)
  • Өрхийн орлогын тодорхойлолт.
  • Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачилга, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://bit.ly/2Dbq45x

#Scholarship