PUBG Mobile-ын продюсер Рик Ли сонирхолтой танилцуулгынхаа үеэр дараах зүйлсийг танилцууллаа:
Монгол улс, 12-р сарын 14-ний өдөр, PUBG MOBILE Global Championshiop (PMGC)-ийн аварга шалгаруулах тэмцээний үеэр PUBG Mobile-ын продюсер Рик Ли тайзнаа гаран, PUBG MOBILE-ын баг болон үнэнч хэрэглэгчид, тоглогчид хамтран хэрхэн PUBG MOBILE-ыг дэлхийн хамгийн их хэрэглээтэй тоглоомуудын нэг болгосон талаар хуваалцлаа. Ли ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцахаас гадна 2023 оны амжилтуудаасаа онцлон дурдсан юм.
Мөн фенүүдийн хүсэн хүлээж байгаа 3.0 хувилбарын шинэчлэлд ямар шинэ зүйлс нэмэгдэж байгаа талаар урьдчилан зарим нэг мэдээллийг толилуулснаас тоглогчид футурист дайчдын дүрд /series of cryptic clues/ орон хүчирхэг зэвсгээр тулалдах боломжтой болох юм байна. Уг мэдээ гарахаас өмнө PUBG MOBILE-ын сошиал медиа сувгуудаар 3.0 хувилбарын шинэчлэлийн оньсого мэт мэдээллүүдийг цацаж байсан билээ.
PUBG МOBILE-ын ирээдүйн талаар Ли ярихдаа тоглогчдыг маш олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа гэсэн бөгөөд тогтсон классик газрын зургуудын өөр хувилбарууд, шинэ бүтэц ба шинэ үеүд нэмэгдэж, машин техникийн жолоодлогын сайжруулалт, интернэт холболт ба ерөнхий ачааллын хувьд сайжруулалт хийгдэх талаар танилцуулав. Metro Royale-д мөн төрөл бүрийн шинэ хэрэгсэлтэй, цастай газрын зураг, сонирхолтой механик, дүрмүүд, шинэ цастай цаг агаарын систем болон ур чадвар сорьсон боссууд нэмэгдэж шинэчлэгдэн орж ирэх юм байна.
PUBG MOBILE анхны хэрэглэгчид өөрсдөө бүтээж болох контентын тохиргоо World of Wonder-г энэ жилийн эхээр танилцуулсан бөгөөд шинээр home тоглолтыг агуулсан томоохон шинэчлэлтүүдээр баяжуулах юм байна.
Ингэснээр тоглогчид өөрсдийн дэлхийг загварчлан бүтээж, найзуудыгаа урьж, өөрсдийн тоглоом доторх гэртээ бие биеийгээ урьж болно. Тоглоомын хөгжүүлэгч баг editor-ыг сайжруулсан хэвээр ба илүү олон бэлэн загварыг бэлдэн танилцуулж, шинээр дэлхий бүтээхэд илүү хялбар болгосноор илүү олон хүмүүс оролцож, өөрсдийн бүтээлч санааг бодит болгох боломжийг бий болгож байна.
World of Wonder-г зах зээлд танилцуулснаас хойш 400,000 гаруй бүтээгчид нэгдэн орж, 1 сая гаран газрын зургийг шинээр бүтээжээ. Үүнээс гадна Ptopia Design Project хамтран бүтээх хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бүтээлүүд 500,000 давсан байна. Хурдан өргөжиж байгаа үнэ цэнтэй бүтээгчдээ дэмжихээр PUBG MOBILE 100 сая ам.долларын нөөцийг World of Wonder экосистемд хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд шагнал, урамшууллын сангаа 10 сая ам.долларын үнэлгээ бүхий нөөцөөр бүрдүүлж байгааг Ли онцлон дурдлаа.
PUBG MOBILE зүгээс онлайнаар cheat хийх буюу булхайцах, ёс зүйгүй авирлах зэрэгтэй өөрсдийн компаниас тусгайлан томилсон мөрдөгч мэргэжилтнүүдээр дамжуулан тэмцсэн хэвээр байгаа бөгөөд энэ жил л гэхэд 1 сая орчим асуудлыг шийдвэрлэж, судалсан байна. PUBG MOBILE-ын зүгээс тэдний ажлыг үнэлэн шагнахаар Gold Investigator Set буюу мөрдөгчийн алтан сет-ийг үүсгэсэн. Мөрдөгчдийн анхаарал хариуцлагатай ажиллагаа, real-time буюу шууд, бодит цаг үед нь илрүүлэх технологийн тусламжтайгаар 14 сая бүртгэл, 350,000 төхөөрөмжийг тоглоомын дүрэм зөрчсөн шалтгаанаар хар жагсаалтад оруулан хаасан байна.
PUBG MOBILE-ыг App Store ба Google Play Store-с үнэгүй татан аваарай.
PUBG MOBILE-ын тухай:
PUBG MOBILE нь 2017 онд дэлхийн интерактив, цахим энтертайнментын ертөнцийг шууруулсан PUBG:
BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан тоглоом юм. Тус тоглоомд 100 хүртэлх тоглогчид алслагдсан арал дээр шүхрээр буун, бүх шагналыг ганцаараа хүртэх эцсийн ганц ялагчийг тодортол тулалддаг. Тоглогчид өөрсдийн зэвсэг, унаа тэрэг болон бусад хангамжийг хайж олох ёстой бөгөөд дүрслэл, тактикийн хувьд маш баялаг орчинд, тогтмол агших тулааны талбар дээр бусад тоглогчидтойгоо бүгдтэй нь тулалдаан, ялан гарах даалгавартай тоглодог.
Дэлгэрэнгүй мэдээллийu PUBG MOBILE-ын албан ёсны сошиал сувгуудаас Facebook, Instagram, Twitter болон YouTube.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх