38 настай Британийн жүжигчин, 33 настай дуучин Сукид Уотерхаус нар өнгөрсөн хавар анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.
"Хүү минь мэндэлснээр амьдрал илүү их хөгжилтэй болж бид баяр цэнгэлээр дүүрэн байна" гэж Паттинсон "Микки 17" хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт киноны Лондонгийн нээлтийн үеэр Паттинсон хэлжээ.
Паттинсон нь "Parasite" киног бүтээсэн найруулагч Бон Жун-хогийн шинэ киноны дүрд тоглож байна.
Энэхүү шинэ кино нь 2022 онд Эдвард Эштоны бичсэн "Mickey 7" нэртэй романаас сэдэвлэсэн бөгөөд сансрын хүнд хэцүү орчинд ажиллах нэгэн золгүй эрийн түүхийг өгүүлдэг. Тэрээр үхэх сэхэх болгондоо тухай бүрийнхээ амьдралын тухай мэдрэмжийг хадгалж харуулж явдаг бөгөөд амьдрал, үхэл ба санах ойтой холбоотой үлэмж том олон асуудлыг хөндөж буйг харуулдаг.
Лондон хотод зохиогдсон дэлхийн нээлтийн үеэр фенүүд, ихэнхдээ залуу эмэгтэй фенүүд нь Паттинсоныг хараад шуугилдаж байв.
Паттинсон нь "Twilight" цувралд Эдвард Каллений дүрийг бүтээж, залуу охидын зүрх сэтгэлийг булааж байсан юм.
Мөн түүнээс өмнө тэрээр "Harry Potter and the Goblet of Fire." кинонд Хаффлпаффийн "сайхан залуу" Седрик Диггори дүрийг бүтээж байв.
Түүний дараа "The Batman" болон Кристофер Ноланы "Tenet" зэрэг өөр хоорондоо тэс өөр кинонууд байсан юм.
Бон Жун-хо эргэн ирсэн нь
"Mickey 17" нь Өмнөд Солонгосын алдартай кино найруулагч Бон Жун-хогийн бүтээл юм.
Түүний 2019 оны "Parasite" кино нь Оскарын шилдэг кино шагналыг анх удаа англиас өөр хэл дээр бичигдсэн киноноос олж авсан түүхтэй.
"Parasite" кино нь хоёр маш ялгаатай нийгмийн ангилалд хамаарах хоёр гэр бүлийн түүхийг хатуу шүүмжилсэн бөгөөд энэ кино нь гурван ч өөр өөр Оскарын шагнал авч байсан.
Бон Жун-хо энэ удаагийн кинонд ихээхэн хичээл зүтгэл гаргасан гэж хэлжээ. Хүмүүс ирээдүйд ч бай, сансар огторгуйд аялсан ч бай, хаа ч явсан хүнээрээ л байх хэрэгтэй гэсэн утга санааг уул кинонд гаргажээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!