Унгар Улсын Балашши зуны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2019-03-20

Засгийн газрын зохицуулалтын хүрээнд Унгар Улсын Гадаад эдийн засаг, гадаад хэргийн яамны зүгээс Балашши Зуны Их сургуульд суралцах  Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.

Энэ хөтөлбөрийн зорилго нь оролцогчдын Унгар хэлний чадварыг нэмэгдүүлэх болон унгар соёлын талаарх мэдлэгийг нь өргөжүүлэхэд оршино. Сургалт дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Өргөдөл гаргагч нь:

18 нас хүрсэн, Унгар угсааны, барууны цагаач нийгмийн иргэд, оршин суугчид
18 нас хүрсэн, Унгарын угсааны бус бусад улсуудын иргэд, оршин суугчид
Сайн дурын ажил, Их сургуулийн тодорхойлолт, Унгарын соёлтой холбогдох үйл ажиллагаа эрхэлсэн байдал зэргийг өргөдөл гаргагчдыг сонгон шалгаруулахад харгалзан үзнэ.

Хөтөлбөрийн танилцуулга

Суралцагчид дөрвөн долоо хоногийн турш 80 цагийн унгар хэлний сургалтанд хамрагдахын зэрэгцээ судалгааны лекц болон төрөл бүрийн гадуур үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Сургалтаас гадуур оюутнууд тус орны соёлтой танилцах, аялал хийх зэрэг олон төрлийн хөтөлбөрүүдэд хамрагдана. Оюутнууд сургалтын төгсгөлд бичгийн болон ярианы шалгалт өгнө.

Тэтгэлэг авсан оюутнуудын хичээлд хамрагдалт буюу ирц зайлшгүй чухал. Хэрэв хөтөлбөрт оролцогч ямар нэг шалтгаангүйгээр хичээл тасалсан эсвэл Сахилгын Журмыг зөрчсөн тохиолдолд цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй болохын зэрэгцээ дотуур байранд байрлах эрхгүй болох юм.

Хөтөлбөрийн хугацаа:  4 долоо хоног(2019 оны 7 дугаар сарын 22-оос 2019 оны 8 дугаар сарын 16)

Энэхүү тэтгэлэг нь дараах зүйлсийг хариуцна:

  • Сургалтын төлбөр
  • Сургалтын материал
  • Оюутны байр/өрөө тус бүр 2-3 хүн/
  • Хоногийн 3 хоол
  • Нийтийн тээврээр 30 хоног зорчих
  • Соёлын хөтөлбөрүүдэд оролцох
  • Тойрон аялалд оролцох

Энэхүү тэтгэлэг нь дараах зүйлсийг хариуцахгүй:

  • Унгар улсад ирэх, буцах зардал
  • Шаардлагатай бусад төрлийн визны хураамж
  • Эрүүл мэндийн даатгал/оролцогчид нь өөрийн байрлах хугацааны бүх эмчилгээний зардлыг өөрөө хариуцахын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалаа хариуцна./
  • Хувийн зардал

Нийт олгогдох тэтгэлэгийн дээд хэмжээ: 60

Цахим өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 2-ны 24:00 цаг

Өргөдөл гаргагчтай холбогдсон бүх шийдвэрийг Гадаад хэргийн яамны зөвлөл гаргах ба заавал биелэгдэнэ.

Гадаад Хэргийн яам- Балашши институт нь хугацаа хожимдсон болон гүйцэд бус, ойлгомжгүй, ташаа ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй.

Өргөдөл гаргагчдыг 2019 оны 4 дүгээр сарын 30 гэхэд үнэлж дуусах ба үүнээс 7 хоногт багтаан үр дүнг цахим шуудангаар мэдэгдэнэ.

Өргөдөл гаргах үе шатууд

Өргөдөл хүлээн авах мэдээлэл дараах сайтад англи хэл дээр нийтлэгдэнэ:

http://balassischolarship.kormany.hu/call-for-application-balassi-summer-university

Өргөдлийн маягт бөглөх

Англи хэл дээрх өргөдлийн маягтыг /Excel document/ татаж авах:

http://balassischolarship.kormany.hu/balassi-summer-university-2019

Өргөдлийн маягт болон анкетыг нэг ижил Excel баримт бичиг дээр 2 өөр хуудсанд байна. Аль алийг нь цахим хэлбэрээр бөглөнө. /гараар бичихгүй/

Шаардлагатай баримт бичгүүдийг хүлээн авах

Өргөдөл гаргагчид шаардлагатай баримт бичиг болон лавлагаанууд:

  • CV буюу товч намтар /.pdf формат/
  • Яагаад Унгар Улсад суралцахыг хүсэж байгаа болон олж авсан мэдлэгээ өөрийн улсад хэрхэн ашиглах талаар 200 үгэнд багтаан бичсэн эсээ/.doc формат/
  • Гадаад паспортын хуулбар
  • Заавал шаардлагатай биш ч Сайн дурын байгууллагаас /скаут, сургууль, сан, сүм гэх мэт/  эсвэл эрх бүхий хүнээс тодорхойлох захидал.
  • Өргөдлийн маягтыг хэвлэх, бөглөх

Цахим хэлбэрээр бөглөсөн өргөдлийн маягтаа хэвлэж, цэнхэр үзгээр гарын үсгээ зурж, өнгөт хэлбэрээр сканердана.

Анхаар! Анкетыг хэвлэж, гарын үсэг зурахгүй бөгөөд сканердахгүй

Өргөдлийн материалаа apply-balassi@mfa.gov.hu хаягруу цахим шуудангаар илгээх

Өргөдөл илгээхдээ дараах баримт, бичгүүдийг багтаасан байна:

  • Цахимаар бөглөсөн өргөдлийн маягт болон анкет /Excel document/
  • Гарын үсэг зурж, сканердсан өргөдлийн маягт / .pdf document/
  • CV буюу товч намтар/ шаардагдах хэлбэр: Word document/
  • Яагаад Унгар Улсад суралцахыг хүсэж байгаа болон олж авсан мэдлэгээ өөрийн улсдаа хэрхэн ашиглах талаар 200 үгэнд багтаан бичсэн эсээ /шаардагдах хэлбэр:Word document/
  • Гадаад паспортын хуулбар/шаардагдах хэлбэр: .pdf/
  • Заавал шаардлагатай биш ч Сайн дурын байгууллагаас /скаут, сургууль, сан, сүм гэх мэт/  эсвэл эрх бүхий хүнээс тодорхойлох захидал. /.pdf формат/
  • Зөвхөн цахим өргөдөл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад Хэргийн яамны Сургалт, Хөгжил хариуцсан хэлтсийн Кристина Саланичи/ Krisztina Szalansci/-тай холбогдож авна уу.

Биечлэн уулзах: H-1016 Будапешт, Сомлой 51 гудамж, өрөө 242

Утас:+36-1-550-2303

Цахим шуудан: balassisummeruni@mfa.gov.hu

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хэргийн яам- Балашши Тэтгэлэгт хөтөлбөр цахим хуудаснаас авна уу.

http://balassischolarship.kormany.hu/call-for-application-balassi-summer-university

Анхаар!

Мэдээлэл авахыг хүсвэл энэ цахим шууданг ашиглана уу:  balassisummeruni@mfa.gov.hu

Өргөдлийн материал илгээхдээ энэ цахим шууданг ашиглана уу: apply-balassi@mfa.gov.hu

Унгар хэлтнүүд өргөдлийн материалыг унгар хэл дээр бөглөх ба унгар хэл мэдэхгүй өргөдөл гаргагчид өргөдлийг англи хэл дээр бөглөнө.

#Scholarship