Залуусын ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжтой


Сондор | YOLO.MN
2021-08-19

Зориг сан Лоринет сангийн дэмжлэгтэйгээр 2019 оноос хойш Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр (SEYP)-ийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөр нь Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал болох залуусын дундах ажилгүйдлийг шийдэх зорилготой юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар залуус өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байртай болоход шаардлагатай ур чадварууд болох CV бичих, албан бичиг бичих, и-мейл бичих, ажлын ярилцлагад бэлтгэх, манлайллын олон ур чадваруудыг эзэмшихээс гадна гурван сарын мэргэжлийн дадлагыг хийдэг.

Уг хөтөлбөр нь үнэ төлбөргүй ба хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 80 гаруй залуус тогтвортой ажлын байртай болж эх орныхоо хувь нэмэрт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

SEYP хөтөлбөрийн тав дахь элсэлтэд ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны тавигдах шаардлагыг хангасан залуучууд хамрагдах боломжтой юм.

Өргөдлийн маягтыг https://form.jotform.com/zorigfoundation/seyp-5 холбоосоор 2021 оны наймдугаар сарын 27-ны 17:59 цагаас өмнө бөглөж илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Мэдээ #Залуус #Хөтөлбөр #ЗоригСан