Халуун ч гэсэн ХӨГЖИЛТЭЙ, нойтон ч гэсэн ЗУГААТАЙ


М.Батчимэг | YOLO.MN
2017-07-12

Амарчих л юм бол зуныг зугаатай өнгөрүүлнэ гэж бодсон амралт чинь нэг л болж өгөхгүй, халуун өдрүүдэд нозоорч залхуутай өдрүүдийг өнгөрүүлсээр сууна уу? Яг одоо найзуудруугаа залга тэгээд зугаац, тогло. YOLO чамд халуун өдрүүдийг давж гарангаа зуны амралтаа хөгжилтэй өнгөрүүлэхэд чинь туслах зугаатай тоглоомуудыг танилцуулж байна. Халуун ч гэсэн хөгжилтэй, нойтон ч гэсэн зугаатай. smiley

1. Усан бөмбөлөг барьж авах
Хоёр урт эгнээ болж хос хосоороо урд урдаасаа харж зогсоно. Ингээд бие биелүүгээ устай бөмбөлгийг хагалахгүйгээр шиднэ. Бөмбөгийг эхлээд маш ойрхон зайнаас шиднэ. Дараа нь бага багаар бөмбөг шидэлцэх зайгаа уртасгана. Ингээд устай бөмбөгөө газар унагаасан хосууд хасагдаж хамгийн сүүлд бөмбөгөө унагааж хагалаагүй 2 хос ялагч болно.
Бэлтгэх зүйлс:  Усаар дүүргэсэн бөмбөлөг


2. Халтиргаатай зам
Хэдэн ч баг болон хуваагдаж болно. Гэхдээ 2 баг байвал илүү тохиромжтой. Багуудад халтиргаатай зам болон хувинтай усанд хийсэн жимс бэлдэж өгнө. Зам урт богино ямар ч байж болно. Тэгтээ урт зам байвал илүү сонирхолтой. Урт гялгар уутан дээр савантай ус асгаад л халтиргаатай зам болох нь тэр. Ингээд багын гишүүд халтиргаатай замаар явж замын төгсгөлд байрлуулсан хувинтай усан доторх жимсийг гараараа биш амаараа авна. Ийнхүү жимсийг уснаас авч  баг дээрээ очин дараагийн хүн замдаа гарна. Хамгийн түрүүлж бүх гишүүд нь халтиргаатай замаар явж дууссан баг түрүүлнэ. Заавал уралдахгүйгээр савантай ус, гялгар уутаар хийсэн халтиргаатай зам дээрээ гулсаж тоглож болох юм. surprise
Бэлтгэх зүйлс: Хувинтай ус, Жимс, Урт гялгар уут, Савантай ус, /халтиргаатай зам/


3. Усан бөмбөлөгтэй волейбол
Нэг багт байх тоглогчдыг хэдэн ч баг болгон хувааж болно. Бүүр хоёрхон багтай ч тоглож болно. Тэгтээ цөөхөн багуудаас илүү олон багтай байвал сонирхолтой байх шүү. Волейболоос ялгаатай нь 1 тоглогчийн үүргийг 2 хүн гүйцэтгэнэ. Тоглогч бүрт буюу 2 хүний дунд нэг алчуур өгнө. Харин устай бөмбөлөг тоглолтын явцад нэгийг л өгнө. Энэ тохиолдолд жижиг устай бөмбөлөг илүү тохиромжтой. Хоёр тоглогч бөмбөгөө алчуур ашиглан шиднэ харин эсрэг багийн гишүүд алчуураараа тосож барьж авна. Бөмбөгийг хагалах тоолонд оноо өгч энэ маягаар тоглосоор хамгийн өндөр оноотой баг хожно. Онооны дээд хязгаар хэд ч байж болно.
Бэлтгэх зүйлс: Алчуур, Устай бөмбөлөг


4. Хөлдөөсөн подволк
Баг болох шаардлагагүй. Сэрүүцэхийг хүссэн хүн болгон тоглож болно. Подволкоо усанд норгоод сайтар эвхэж дараа нь хөлдөөгчид хийж хөлдөөнө. Подволкоо хөлдөөсний дараа бусдаасаа түрүүлж хөлдөөсөн цамцны эвхээсийг тайлж, эвийг олж өмсөн нь ялагч болно. Халуу шатсан өдөр хөлдөөсөн подволк ч сайхандаа. Тоглоом дууссаны дараа ч тайлахгүй гэсгээж сэрүүцэж болох юм wink
Бэлтгэх зүйлс: Хөлдөөсөн подволк


5. Ус дамжуулах
Хэдэн ч баг болж тоглож болно. Багууд тус тусдаа нэг эгнээ болон ар араасаа цувж зогсоно. Ингээд урдах хувинтай уснаас ус хутгаж зөвхөн толгой дээгүүрээ аягатай усаа өргөж арын хүнийхээ аяганд эргэж харалгүйгээр хийж өгнө. Энэ байдлаар дамжуулсаар хамгийн сүүлчийн хүн хувинд усыг мөн эргэж харалгүйгээрхийнэ. Цаг дуусмагц хувин доторх усан хамгийн их баг ялна.
Бэлтгэх зүйлс: Аяга, Хувин, Ус 


6. Машины уралдаан ба усан буу
Хүн бүр нэг, нэг жижиг тоглоомон машин,  усан буутай байна. Хэдэн ч гишүүнтэй уралдаж болно. Олуулаа уралдвал илүү сонирхолтой. Ингээд тоглоомон машиныхаа араас усан буугаараа шүршинэ. Хамгийн түрүүнд барианд орж ирсэн нь ялагч болно. Мэдээж хэрэг жижиг хөнгөхөн машин, том усан буутай бол ялах магадлал өндөр шүү smiley
Бэлтгэх зүйлс: Жижиг тоглоомон машин, Усан буу


8. Цаасан аяганы уралдаан
Энэхүү тоглоом нь ерөнхийдөө "машины уралдаан ба усан буу" тоглоомтой төстэй өөр юм нь гэвэл тоглоомон машины оронд "цаасан аяга”. Цаасан аяганыхаа ёроолыг нүхэлж гарсан жижиг нүхээр нь нарийхан утас гүйлгэж 2 хананд тогтооно. Ингээд усан буугаараа буудаж түрүүлж хананд хүргэсэн нь ялагч болно.
Бэлтгэх зүйлс: Цаасан аяга, Усан буу, Утас


7. Устай бөмбөлгөөр байлдах
Тоглогчдыг тэнцүү тооны хүмүүстэй 2 баг болгон хуваана. Энэ тохиолдолд нэлээдгүй их устай бөмбөлөг хэрэгтэй болох байх шүү. Багууд тодорхой заасан зайд бие биенээсээ хол зогсоно. Цаг эхлэх үед багийн гишүүд усанд оногдохгүй бултаж, эсрэг багийн гишүүдлүү устай бөмбөлгөө шиднэ. Оногдсон гишүүд шударгаар хасагдана. Оногдсон тоглогч хасагдаж багийн гишүүний тоог багасгах нь тоглоомын гол утга учир. /Бөмбөгөнд оногдсон бол шалба норно. Тиймээс булхайцах гэсний хэрэггүй шүү wink / Үлдсэн гишүүд тоглоомоо үргэлжлүүлнэ. Эцэст нь эсрэг багийнхаа бүх гишүүдийг онож хамгийн их тоглогчтой  үлдсэн баг хожно.Хэрвээ усан бөмбөлөг байхгүй бол аяга таваг угаагч хөвөнг усанд дүрээд орлуулж болно шүү.
Хөвөн усан бөмбөг бэлтгэх арга:

Бэлтгэх зүйлс: Усан бөмбөлөг эсвэл аяга таваг угаагч хөвөн


8. Хувинтай  ус тогтоох
Хэдэн ч баг болон хуваагдаж болно. Багийн гишүүд газар хэвтэн, хөлөө дээш өргөн хувинтай усыг хөл дээрээ өргөж, нэг нэгээрээ гутлаа тайлах ба хамгийн удаан хөл дээрээ унагаалгүй тогтоож чадсан баг ялна. Хувинтай усыг унагаалгүйгээр хамгийн сүүлд үлдсэн ч гэлээ багийн бүх гишүүд гутлаа тайлж дуусаагүй бол дуустал нь тоглох ёстой. Тайлахад амар гутал өмссөн дээр байх шүү smiley
Бэлтгэх зүйлс: Хувинтай ус


9. Мөстэй ус
Хэдэн ч баг болон хуваагдаж болно. Нэг баг 2 гишүүнтэй байх ба багын нэг гишүүн сандал дээр сууж  толгой дээрээ аяга барина. Хажууд нь толгой дээрх аяганаас том хэмжээний хувин байна. Харин нөгөө гишүүн аяга таваг угаагч хөвөнд шингээсэн цэв хүйтэн усыг  аяганд авчирч хөвөнгөө базан хийнэ. Аяга дүүрсний дараа толгой дээрээ аягатай багийн гишүүн толгойноосоо аягыг салгалгүйгээр хажуу талынхаа  хувиндаа усыг юүлнэ. Үүний дараа багийн гишүүд солигдоно. Хамгийн түрүүлж хувинг дүүргэсэн баг хожно. Ус цэв хүйтэн байх ёстойг санаарай smiley
Бэлтгэх зүйлс: Цэв хүйтэн ус, Сандал, Аяга, Хувин, Аяга таваг угаагч хөвөн


10. Ус зөөх
Хэдэн ч баг болон хуваагдаж болно. Багууд нэг нэг эгнээ болон цувж зогсоно. Багууд зогсож буй газарт болон тодорхой хэмжээний зайд ахин нэг савтай ус бэлдэж тавина. Багийн эхний гишүүн толгой дээрээ цаасан аягатай ус баринасгалгүйгээр гүйж савтай усруу хийнэ. Эргэж ирж дараагийн гишүүндээ шилжүүлнэ. Энэ байдлаар ээлжилж явсаар цаг дуусахад саваа дүүргэж чадсан баг ялна. Аль болох хол зайд савтай усаа тавьж, богинохон хугацаатай даалгаврыг гүйцэтгэвэл хөгжилтэй байх шүү. Мөн ус зөөх тэмцээнийг илүү сонирхолтой аргаар  тоглохыг хүсвэл багийн гишүүд амьтны дүрд тоглож усыг зөөж болно. Жишээ нь Кенгуру бол үсэрч зөөх, шувуу бол усаа амандаа зуугаад хоёр гараараа шувууны далавчыг дуриах гэх мэтээр  тоглож болно.
Бэлтгэх зүйлс: 2 савтай ус,  Ижил хэмжээтэй том цаасан аяганууд


11. Агаарын дайралт
Тоглоом болох талбайд 5-6 саад бэлдэнэ. /Бэртэл авхааргүй саад/ тоглоомд хүмүүсийг бөмбөгдөгч болон тоглогч гэсэн 2 хэсэгт хуваагдана. Хүнийхээ тооноос хамаарч тэнцүү хуваагдана. 10 уулаа бол 5 нь бөмбөгдөгч 5 нь тоглогч гэх мэт. Бөмбөгдөгчдөд тус тусад нь тэнцүү тооны усаар дүүргэсэн жижиг бөмбөлөг тарааж өгнө. Цөөхнийг тарааж өгвөл илүү сонирхолтой. Тоглоом эхлэхэд бөмбөгдөгчид тоглогчидруу устай бөмбөлгөө шиднэ. Харин тоглогчид бөмбөгөнд оногдохгүйгээр саадыг давж гарна. Норолгүйгээр саадыг давж гарсан тоглогч ялагч болно.  
Бэлтгэх зүйлс: Усаар дүүргэсэн жижиг бөмбөлөг, 5-6 саад бартаанууд


12. Усан бөмбөлөг хөлөөрөө дамжуулах
Хэдэн ч баг болон хуваагдаж болно. Цөөхүүлхнээ бол 2 баг болон хуваагдвал илүү зугаатай байх болно. Багийн гишүүд ар араасаа шулуун шугамаар хэвтэнэ. Удирдагч баг тус бүрийн эхний хүний хөлд бөмбөлгийг тогтооно. Багийн эхний гишүүн дараагийн гишүүнлүү устай бөмбөлгийг хөлөөрөө дамжуулна. Энэ байдлаар сүүлийн хүн хүртэл дамжуулна. Хэрэв бөмбөлөг замдаа хагарвал ахиад эхнээсээ эхэлнэ. Эцэст нь хамгийн түрүүнд бөмбөлгөө хагалалгүй дуусгасан баг хожно.
Бэлтгэх зүйлс: Устай бөмбөлөг


13.Танк
2 баг болон хуваагдана. Багийн нэг гишүүнийг "Танкны жолооч" болгож нүдийн бооно.  Харин үлдсэн гишүүд нь нүдээ боохгүй бөгөөд "Танк" болж хувин дотор эсрэг багтайгаа тэнцүү хэмжээний усан бөмбөлөг эсвэл усанд норгосон аяга таваг угаагч хөвөн барьж зогсож танкны жолоочдоо өгнө. Зөвхөн 2 багийн танкны жолоочид л байлдах ба Танк буюу багийн гишүүд танкны жолоочоо хүрээлж зогсон эсрэг багруу хэзээ галлахыг хэлж өгнө. Бултаж болно. Тиймээс аюулгүй байдлын үүднээс багийн нэг гишүүн танкны жолоочийг хөтөлж явах зэргээр хамгаалж тоглоно. Мэдээж хэрэг энэхүү тоглоомын зорилго нь зүгээр л хөгжилдөх. Хэрэв хүсвэл өөрсдөө дүрэм зохиож ялагч ялагдагчтай болгож болох юм.
Бэлтгэх зүйлс: Хувин, Устай бөмбөлөг эсвэл усанд норгосон аяга таваг угаагч хөвөн.

#Hot #Summer #fun