Ярианы чадвар, өөртөө итгэх итгэлээ нэмэх боломж "ОЮУНЫ ДАВАЛГАА"


Үжин | YOLO.MN
2018-03-20

Монголын хүүхдийн өөрөө удирдах хамгийн том байгууллага болох "Лидер сурагч академи" нь зөвхөн хүүхэд хүүхдэдээ чиглэн 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тус байгууллагын эрхэм зорилго нь хүүхэд хүүхдээ хөгжүүлэхэд орших бөгөөд Ховд Өвөрхангай Сүхбаатар Сэлэнгэ Дундговь зэрэг 15 аймагт салбар зөвлөлтэй ба 3500 гаруй оролцооны гишүүн 300 гаруй үндсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Лидер Сурагч Академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ОЮУНЫ ДАВАЛГАА улсын уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Жил бүр 1000 гаруй хүүхдийн оролцоотой болдог тус тэмцээн сурагчдын уран илтгэх болон хэл ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх Оюунлаг Монгол иргэдийг төлөвшүүлэхэд энэхүү тус тэмцээний эрхэм зорилго оршино. Энэхүү тэмцээний Улаанбаатар хот дахь эхний шатны тэмцээн нь 3-р сарын 24-ны өдөр зарлагдсан тул уран илтгэгч болох хүсэл тэмүүлэлтэй хүүхэд залуус та бүхнийг оролцохыг уриалж байна. Тэмцээний тухайд:                                 

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын ЕБС-ийн 7-12 ангийн бүх сурагчид

Шалгаруулах журам: Доорх өгөгдсөн сэдвүүдээс сонгон 3 минутын илтгэл хэлэлцүүлнэ.

Илтгэлийн сэдвүүд:

- ДАЛАЙН ГАНЦ ГЭРЭЛ 
- БИ МОНГОЛ СУРАГЧ                                                                             
- МОНГОЛЫН ӨГЛӨӨ 7 ЦАГ 61МИНУТ   
- АМИАРАА ӨМГӨӨЛСӨН ЭРДЭНЭ
- LIVE
- СОЛИОТ ЭХ 

Бүртгүүлэхдээ 1 хувь цээж зураг, сургуулийн тодорхойлолтоо авч ирэх. 

Бүртгэлийн хураамж: 3500₮ 

ОЮУНЫ ДАВАЛГАА VII тэмцээний Улаанбаатар хот дахь тэмцээний бүртгэл 3-р сарын 9-23-ныг хүртэл Монголын залуучуудын холбооны 103 тоотод 14:00-18:00 хооронд бүртгэж байна.

Хүн болгонд боломж байдаг ч хэн атгаж чадна тэр хүн л оргилд гардаг гэдэг. Өөртөө итгэлтэй хүн бүрийг өөрийн боломжоо атгаж амьдралынхаа хуудсанд нэгэн том туршлагыг үлдээхийг хүсвэл тус тэмцээнд оролцоорой.

Тэмцээний талаарх тодорхой мэдээллийг Лидер Сурагч Академи фэйсбүүк хуудсаас болон 96544747, 89211112, 80225225 дугаараас лавлаарай.

Сонирхуулахад, "Лидер сурагч академи" нь "Save UB" аянд 800 гаруй сурагчдыг хамруулсан, "Авилгатай тэмцэх газар"-тай хамтран "Туулай хүүгийн адал явдал" сургалтыг 10 сургуулийн 800 гаруй бага ангийн сурагчдад тоглоомын аргаар заасан. Гэр бүл хүүхэд залуучуудын агентлагтай хамтран 108 хүүхдийн жүжиг бэлтгэсэн. Нийт 8 аймагт Үе Тэнгийн боловсрол сургалтыг 5000 гаруй сурагчдад өөрсдийн содон аргыг ашиглан зохион байгуулсан гэх мэт олон сайхан нийгэмд тустай үйл ажиллагааг явуулсаар иржээ. 









#Mongolian #Student