Зовлон багатай, ЭРҮҮЛ, ЗӨВ турах арга


Т.Тэргэл | YOLO.MN
2018-08-16

Дэлхийд хамгийн аюултай өвчний жагсаалтанд орох болсон таргалалт гэгч нь ихэнх бүсгүйчүүд төдийгүй эрчүүдийн ч байнга санаа зовж явдаг асуудал юм. Охид, бүсгүйчүүдийн ихэнх хувь нь өөрийгөө тарганд тооцдог. Харин зарим нь илүү жинтэйгээ мэдэхгүй, өөрийгөө хэвийн гэж бодож байж ч болох юм. Иймээс та бүхэндээ эрүүлээр турах энгийн аргуудыг хүргэж байна.

  1. ЗӨВ ХООЛЛОЛТ
  • Хоол идэж байхдаа гаргадаг энгийн алдаануудаас болж шингэц явагдахгүй өөх хуримтлагддаг байна. Иймээс зөв хооллолт гэдэг эрхэм зүйл.
  • Сууж идэх хэрэгтэй.
  • Зурагт үзэж, ном, сонин, сэтгүүл уншиж байхдаа бүү ид.
  • Таны идэх гэж байгаа хоол хэтэрхий хурц байгаа бол амны цаасанд тосыг нь шингээж аваарай.
  • Юм идэх хүсэл төрвөл хагас цагийн дараа иднэ гэж бодоорой.
  • 18 цагаас өмнө оройн хоолоо идэх хэрэгтэй.
  • Унтахын өмнөхөн бүү ус уугаарай. Унтахаас дор хаяж  хоёр цагийн өмнө уугаарай.

 

 

  1. ХООЛНЫ ДУРШЛЫГ БАГАСГАХ
  • Хоол юмуу амттан харахаараа идмээр санагдаад байвал хоолны дуршилыг бууруулах хэрэгтэй.
  • Хоол гэлтгүй жижиг зүйлс идсэнийхээ дараа шүдээ угааж байгаарай.
  • Чихэргүй газтай ундаа уу. Гэдсийг чинь хийгээр дүүргэж өлсөх мэдрэмж бага төрүүлнэ.
  • Хоолоо сайн зажилж идэж байх хэрэгтэй.
  • Стрессдэхгүй байх нь чухал.
  • Хоолны өмнө хоёр аяга ус уугаарай.
  • Нэг минут орчим идээд халбага сэрээгээ хойш тавиад төдий хэрийн хугацаанд суугаад үз. Бага зэрэг дуршил буурах болно.

 

  1. БЯСАЛГАЛ ХИЙХ
  • Хүний бие махбод гэдэг нь сэтгэл санаатай шууд холбоотой байдаг. Бид “санаа дагах” гэж ярьдаг шүү дээ.
  • Эрт унтаж, эрт сэрэх хэрэгтэй.
  • Сэтгэлээ тайван байлгаж, газар чимээгүй суун бие махбодио гаднаас нь тольдоорой.
  • Амьсгалахдаа анхаарлаа төвлөрүүл.
  • Өдөр бүр ямар ч үед хамаагүй бясалгал хийж суугаарай.
  • Өөртөө болон бусдад эелдэг бай.
  • Өдөр бүр хүндээр биеэ засаарай.

“Бясалгал хийх хамгийн зөв цаг бол чиний бясалгал хийж чадахгүй гэсэн бодол юм”

 

  1. ХЭРЭГЛЭЭНЭЭСЭЭ ХЯЗГААРЛАХ ХООЛ ХҮНС
  • Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн
  • Сахар
  • Давс
  • Төмс
  • Гадил, усан үзэм
  • Цагаан будаа
  • Түргэн болдог хоол /Ялангуяа өглөөний цайнд/
  • Өөх, тостой мах
  • Майонез, зайдас, лаазалсан хүнс
  • Шар айраг

#Diet