Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч та Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) https://eyesh.eec.mn/ цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Суудлын хуваариа хэвлэж аваарай гэж БҮТ-өөс мэдээлэв.
Уг суудлын хуваарь дээр тухайн сурагчийн шалгалт өгөх байр, анги танхим, шалгалтын хуваарь, шалгалтад ирэх цаг, орох хэсгийг заажээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын огноог хойшлуулан, энэ сарын 19-22-ны хооронд зохион байгуулах болсон юм. Ковид-19 халдвар авсан, тусгаарлах байранд байгаа гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай хүүхдүүдэд зориулан дахин шалгалт авна.
Шалгуулагч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, халдвараас өөрийгөө хамгаалаарай гэж БҮТ-өөс анхааруулав.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх