Чөлөөт агент холбон тоглогч, Лигийн аварга Норрис Көүл Евролигийн Маккаби Тел Авив багт тоглохоор гэрээ байгууллаа. Тэрээр Израйлын багтай 1 жилийн гэрээг байгуулсан байна. Энэ жил 28 настай Норрис Көүл НБА-д нийтдээ 424 тоглолтонд оролцсон бөгөөд өнгөрсөн улиралд Хятадын лигийн Шандон Голден Старс багт тоглож байгаад, улмаар Оклахома Сити Тандер багтай гэрээ байгуулж, 13 тоглолтонд оролцсон юм.
Түүний хувьд Майами Хит багт тоглож байхдаа 2 удаа лигийн аварга цолонд баг нь хүрэхэд гар бие оролцсон билээ. Карьертаа тэрээр 7 оноо, 2.7 дамжуулалт дунджилсан юм. Одоо түүний хувьд Евролигт тоглосноор эргээд НБА-д тоглох мөрөөдөл нь бараг л үгүй болж байна.
Маккаби Тел Авив багийн хувьд өнгөрсөн улиралд НБА-д тоглож явсан Эндрью Гоуделок, Жо Александр нарын тоглогчдыг багтаа тоглуулж байсан бол энэ улиралд ийнхүү Норрис Көүл болон Пьерре Жексон гэсэн тоглогчдоор хүчээ зузаатгаад байна.
Эх сурвалж: SPS HD
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх