ВИДЕО: Сошиал ертөнцөд чи ДҮР ЭСГЭХ ХЭРЭГГҮЙ!


Сондор | YOLO.MN
2017-08-04

Олон нийтийн сүлжээ буюу инстаграм, фэйсбүүк, твиттер зэрэгт бусад хүмүүс чиний байгаа байдлаас илүү "аж төрөөд" байгаа юм шиг санагддаг уу. Тэдний дүр төрх, царай, орчин, хамт байгаа хүмүүс нь чиний атаархлыг хөнгөн төрүүлээд зогсохгүй "Би тэдэн шиг болмоор байна" гэх бодлыг тээж амждаг уу. Тэгвэл тэр бүгдэд 100 хувь итгэх хэрэггүй.

Ингэж зөвлөхийг учир нь сошиалд байгаа зүйлс бодит байдал дээр харагдаж байгаа шигээ байдаггүй юм. АНУ болон Их Британийн нийгмийн гадуурхалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг  "Ditch the Label" байгууллага нэгэн сонирхолтой бөгөөд үнэнд ойртсон бичлэгийг хийжээ.

"Төгс мэт харагдах гэсэн, чамд идэж байгаа хоол, өмссөн хувцсаа "гайхуулах" гэсэн хэн нэгэн нь амьдрал дээр бидэн шиг эгэл жирийн л хүмүүс байдаг. Бид үнэнийг өгүүлэх видеог бэлтгэсэн нь энэ" хэмээн "Ditch the Label" байгууллага өөрийн албан ёсны сайт дээр бичжээ.

Сонирхуулахад сошиал идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх нь сэтгэл санааны хямралд өртөмтгий байдаг гэнэ. Учир нь тэд өөрсдийгөө бусдаас доогуур юм байна, бусад хүн надаас гоё сайхан, илүү юм байна гэх бодлыг тээсээр битүүхэн шаналж байгаагаа ч анзаардаггүй гэнэ шүү. Тиймээс хэн нэгний төгс мэт зурганд бүү хууртаарай!

"ИНСТАГРАМЫН ГАЙХАЛТАЙ ЗУРГУУДЫГ яг үнэндээ ийм орчинд авдаг" фото мэдээг ЭНД дарж сонирхоно уу.

#Social #Pretend #Do not need