Jisoo “VOGUE” сэтгүүлийн вэб хуудсыг гацаав


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-02

К-поп хамтлагийн гишүүд, одууд дэлхийн томоохон брэндийн нүүр царай болж, хамтран ажилладаг болоод уджээ. Тухайлбал Blackpink хамтлагийн гишүүн Jisoo алдарт “Vogue” сэтгүүлийн гуравдугаар сарын нүүр царай болсон. Тус сэтгүүлийн удирдлагууд Jisoo бол  “Кпоп хөгжмийн шинэ үеийн нүүр царай” гэж тодорхойлжээ.Учир нь түүний зурагтай сэтгүүл нийтлэгдсэний дараа дэлхийн алдарт Vogue сэтгүүлийн вэбсайт хэсэг хугацаанд гацсан байна.

Энэ талаар тус сэтгүүлийн ерөнхий редактор “Гуравдугаар сарын сэтгүүлийг авахаар маш олон хүн нэгэн зэрэг вэбсайт руу орох гэж оролдсоны улмаас ийм зүйл боллоо” гэсэн тайлбартайгаар вэбсайтын гацсан зургийн хамт нийтэлжээ. 

Түүнчлэн Jisoo- ийн хамтран ажилладаг Dior брэндийн зөвхөн медиа үнэлгээ нь 45.5 сая ам.долларт хүрсэн байна.

Мөн Blackpink хамтлагийн бусад гишүүд ч мөн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал Jennie “Chanel”, Rose “Saint Laurent” брэндийн олон улсын төлөөлөгчөөр ажилладаг бол Lisa  “Celine”, “Bulgari” зэрэг брэндүүдтэй гэрээтэй. 

Эх сурвалж: Korea Hearld

 

#Оддын тухай