Боксын өсвөрийн Азийн АШТ-ээс Монгол улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ


Т.Онон | YOLO.MN
2025-05-01

Йордан улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны хооронд өрнөсөн сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн юм.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгоны удирдлага дор долоон ширэн бээлийтэн тулалдахад нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал:

  • U17 насны охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгө
  • U17 насны хөвгүүдийн 75 кг-д Т.Даваажав
  • U15 насны хөвгүүдийн 40 кг-д Н.Ахмейтхан хүрэл медаль хүртэв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

#сонирхогчдын бокс