"Монгол Япон Поп Соёлын Фестивал 2025" дөрөвдүгээр сард болно


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг – 2025 арга хэмжээ нь 2025 оны 04 сарын 12,13-нд зохион байгуулагдах гэж байна.

Уг өдөрлөгөөс Японы поп соёл тэр дундаа косплэй тэмцээний үзүүлбэрүүд, манга тэмцээн буюу Монгол хүүхэд залуусын өөрсдийн ур ухаанаар хийсэн бүтээлүүд, дууны тэмцээн, Японтой холбоотой хөгжөөнт тэмцээн уралдаанууд, япон отакү анимэ дэлгүүр, Япон улсад суралцах болон япон хэл суралцах талаар мэдээлэл авах боломжтой.

Энэ жилийн онцлог нь Японы хамгийн том косплэй олон улсын арга хэмжээ болох World Cosplay Summit компанитай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд Косплэй тэмцээний ялагчид тус арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авах юм байна.

ХЭЗЭЭ: 2025 оны 4 сарын 12,13 (Ням) 12:00 цагт
БАЙРШИЛ: ONE EVENT HALL
ТАСАЛБАРЫН ҮНЭ:

Early Pop Ticket - 15.000₮
Late Pop Ticket - 20.000₮
Late x2 Pop Ticket - 25.000₮

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Монгол Япон Поп Соёлын Фестивал