Шинэ жилийн баяр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг догдлол дүүрэн мөч билээ. Гоёхон гацуураа засан, саа, шаар, өнгийн гэрлээр гэрээ чимэглэнэ. Айл бүр арванхоёрдугаар сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрөө ярьж, шинэ ондоо амжилттай сайхан байхыг ерөөдөг билээ. Ингээд айл бүрт баяр баясал мэдрүүлдэг энэ баярын үүсэл түүх, сонирхолтой баримтуудыг сонирхуулъя.
Шинэ жилийг анх гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ
Шинэ жилийн баяр бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Анх эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрүүлдэг байжээ. Эртний Ромын цаг тооны бичигт нэг жил 10 сартай хэмээн тооцож, гуравдугаар сарыг жилийн эхэн гэж үздэг байв. Тиймээс шинэ жилийн баярыг гуравдугаар сарын 1нд тэмдэглэдэг байжээ. Харин МЭӨ 713 оноос хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг нэгдүгээр сарын 1-нээс болгосон байна.
1947 оноос эхлэн нэгдүгээр сарын 1-ыг амралтын өдөр болгожээ. Мөн дэлхийн өмнөд хагаст шинэ жилийн баяр зун болдог байна. Румынчууд шинэ жилийг “Бага зул сар” хэмээн нэрлэдэг.
Өвлийн өвгөн буюу Санта Клаус
Улс орны санта клаусын төсөөлөл өөр өөр байдаг билээ. Манай улсад түүнийг шинэ жилийн орой ирж, хүүхэд бүрд бэлэг тараадаг цэнхэр урт өмсгөлтэй, цагаан сахалтай, цасан охидоо дагуулсан өвөө гэдгээр дүрсэлдэг бол европын орнууд унтаж байхад нь яндангаар бууж гэрт нь орон, гацуур модных нь доор бэлэг үлдээгээд явдаг улаан малгай, хослолтой, цагаан сахалт өвөөгийн дүрээр төсөөлдөг.
Санта Клаусын түүх Николас хэмээх хүүгээс санаа аван зохиогджээ. Николас нь IV зуунд Турк улсын Лусиа мужид төрж, өсчээ. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг сайхан сэтгэлт хүү байсан аж.
Анхны гацуур мод, чимэглэл
Эрт дээр үед хүмүүс модонд сүнснүүд амьдардаг, далдын хүчтэй гэж боддог байсан учраас янз бүрийн модыг зүгээр л чимэглэдэг заншилтай байжээ. Тэр дундаа гацуур модыг илүүтэй чимэглэдэг байв. Учир нь гацуур модыг амьдралын бэлгэдэл, үхэшгүй мөнхийн мод хэмээн үздэг ба мөнх ногоон байдаг нь бурхан гацуурт илүү онцгой эрх эдлүүлдэг байсан гэж үздэг байсан байна. Тэд модыг алим, өндөг, самраар чимэглэж сүнснүүдийг аргаддаг байжээ. Гацуурыг анх баян чинээлэг айлууд л засдаг байв.
Анх 1605 онд гацуурыг чимэглэсэн байна. Ингэхдээ цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэдэг байв. Тэр үед чимэглэсэн гацуурыг нэг үхрээр, бүр байшингаар ч худалдан авч байсан байна. 1895 оны АНУ-д гацуур модны чимэглэл болох цахилгаан гэрлийг асаажээ.
Шинэ жилээр яагаад салют буудуулдаг вэ?
Салютын чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байна.
Монгол Улс хэзээнээс тэмдэглэв?
Монголчууд ХХ зууны эхэн хагасаас шинэ жилийн баярыг тэмдэглэдэг болсон. Гэхдээ хувьсгалаас өмнө буюу Богд хаант засаглалын үед Монголд америк, орос хүмүүс амьдарч байсан учраас тэмдэглэдэг байсан талаар зарим баримтад тэмдэглэгдсэн байдаг.
Хамгийн анхны тэмдэглэсэн хүн нь бидний сайн мэдэх нэрт зохиолч Д.Нацагдорж юм. Тэрээр Германд сурч байгаад ирэхдээ энэ баярын утга учрыг мэдэж хэсэг сэхээтнүүд 1933 онд анх тэмдэглэсэн байна. Харин 1940-өөд оноос өргөнөөр тэмдэглэж иржээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх